АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2020.09.20) орой өөрийн дэмжигчиддээ хандан "Хэрвээ арваннэгдүгээр сарын сонгуульд ялагдвал дахиж харилцахгүй" гэж хэлжээ.
Тэрбээр Умард Каролинад сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд “Байден бол түүхэндээ Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй хамгийн муу нэр дэвшигч. Хэрвээ би түүнд ялагдвал юу хийхээ мэдэхгүй байна. Та нартай лав дахиж огт харилцахгүй. Царайгаа ч харуулахгүй” хэмээн ярьжээ.
Трамп үргэлжлүүлэн “Би өөрийгөө ялагдана гэж бодохгүй байна. Би Тюрнберрид очоод, гольф тоглодог юм бил үү гэж бодож байна” хэмээн хэлсэн аж.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ