Хаант засаглалыг эсэргүүцсэн тайландууд ялалтаа тунхаглав

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Хаант засаглалыг эсэргүүцсэн тайландууд ялалтаа тунхаглав

Хаант засаглалыг эсэргүүцсэн тайландууд ялалтаа тунхаглав

Тайландын засгийн газар, хаант засаглалд шинэчлэл шаардан жагссан тайландчууд Бангкокийн эрх баригчдад шаардах бичгээ өргөн барьжээ. Жагсагчдын шаардах бичгийг хүлээн авсан нь Тайландын засгийн газрын хувьд дэндүү гэмээр ховор үзэгдэл тул жагсагчид тус үйл явдлыг ялалт хэмээн зарлаж, тэмдэглэцгээсэн байна.

Долдугаар сараас хойш дээрх эсэргүүцлийн хөдөлгөөн эрчээ авч байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр оюутнууд жагсаал зохион байгуулсан нь энэ билээ. Мөн тус жагсаалд сүүлийн жилүүдэд цуглараагүй олон хүн цугларсан нь олон улсын анхаарлыг татсан юм.

Жагсаалыг удирдан зохион байгуулсан оюутнуудын нэг, 21 настай Рунг хэмээх Панасаяа Ситтихираваттанакул олны өмнө өөрийгөө илчилж, тэргүүн эгнээнд жагссан билээ. Энэ үйлдлээрээ Рунг Тайландын хатуу хуулийн дагуу 15 хүртэл жил хорих ял сонсох эрсдэл хүлээсэн юм.

Тэрбээр оюутнуудын байгуулсан Тамасатын нэгдсэн фронт хөдөлгөөнийг төлөөлөн арван шаардлага бүхий бичгээ засгийн газарт хүргүүлсэн байна. Жагсаалтад хааны гэр бүлийн эсрэг байр суурьтай байвал хатуу шийтгэдэг хуулийг өөрчлөх, шинэ Үндсэн хууль батлах, хааны удирддаг албуудыг татан буулгах, хааны харуулын албыг тараах, цэргийн хунтыг татан буулгах зэрэг шаардлагууд багтсан байна.

Панасаяагийн хэлснээр жагсагчид хаант засаглалыг бүрэн нураах зорилгогүй аж. Харин ч эсрэгээр хаант засаглалаа үргэлжлүүлэн авч үлдэхийн тулд зарим шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай хэмээн үзжээ. Жагсагчдыг цагдаа нар зогсоосон ч шаардах бичгийг шууд хаанд хүргэхээ амласан байна. Эл үйл явдлыг жагсагчид ялалт хэмээн тэмдэглэжээ. Жагсаалын бас нэг удирдагч Оцон шувуу гэх Парит Чиварак “Бидний ялалт бол шаардах бичгээ шууд хаанд хүргүүлэх болсон явдал юм. Үүгээрээ бид хүн бүр тэгш эрхтэй гэдгийг харуулж чадлаа. Хүн бүрийн дотор ижилхэн улаан цус урсаж байдаг. Энэхүү ялалтыг бидэнтэй хамт тэмдэглэж байгаа та бүхэнд баярлалаа. Бидний бас нэг том амжилт бол энэ том үйл явдлыг нэг ч хүчирхийлэлгүйгээр хийж чадлаа” хэмээн ярьсан байна.

Жагсагчид шаардах бичиг өргөн барьснаас гадна хааны ордны ойролцоо дээрх жагсаалыг дурсан санаж байхын бэлгэдэл болгон гудамжинд ард түмний самбар байрлуулжээ. Самбар дээр “Энд бид энэ газар нутаг зөвхөн хааных биш, бүх ард түмний өмч гэдгийг тунхаглав” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж