ОБЕГ: Зугаалж яваад сураггүй болсон 70 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Зугаалж яваад сураггүй болсон 70 настай эмэгтэйг эрэн хайж байна

ОБЕГ: Зугаалж яваад сураггүй болсон 70 настай эмэгтэйг эрэн хайж байна

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.


  • Дархан-Уул аймгийн нутаг “Хараа” голын эрэг дээр зугаалж явсан зургаан хүний нэг нь сураггүй болжээ. Тухайн үед 70 настай эмэгтэй О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өнгөрсөн Баасан гариг (2020.09.18)-ийн орой 21:47 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Дархан-Уул аймгийн эрэн хайх аврах багийнхан цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнтэй нь хамтран сураггүй болсон иргэнийг эрэн хайж байгаа аж. Эрлийн багийнхан өчигдрөөс эхлэн “Хараа” голын эрэг дагуу 20 км-т, усанд 44 км-т эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өнөөдөр өглөө дахин эхлүүлжээ.

САМАР ТҮҮХЭЭР ЯВСАН 53 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

  • Онцгой байдлын алба хаагчид самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Архангай аймгийн нутаг, Булган сум“ Гурвын даваа” гэдэг газарт 53 настай, эмэгтэй О нь энэ сарын 19-ны өдрийн 17:00 цагийн орчимд самар түүж яваад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 02:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Алга болсон иргэнийг өчигдөр (2020.09.20) өглөө 08:40 цагт сураггүй болсон газраас нь зүүн зүгт тус сумын “Гурвын даваа” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
  • Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, “Орхон” голын усанд автомашин суусан тухай дуудлага өчигдөр (2020.09.20) Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид 48 настай, иргэн Б-гийн “Tоёота королла” загварын суудлын автомашин “Орхон” голын усанд суусан байсныг 30 минутад гаргасан байна.

            ХОВД, ДОРНОД АЙМАГТ 4.2 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

  • Дорнод аймгийн  Матад сумын “Тосон-Уул” гэдэг газарт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл өчигдөр (2020.09.20) өдрийн 16:37 цагт мэдрэгдсэн байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас золоор хүний амь нас эрсдээгүй, сумын төвд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохиролгүй өнгөрчээ. Мөн тухайн өдрийн 18:42 цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газарт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй өнгөрсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж