Трамп руу хортой илгээмж илгээсэн бүсгүйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Трамп руу хортой илгээмж илгээсэн бүсгүйг баривчилжээ

Трамп руу хортой илгээмж илгээсэн бүсгүйг баривчилжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн ордонд өнгөрсөн Бямба гариг (2020.09.19)-т хортой бодис бүхий илгээмж ирснийг аюулгүй болгосон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Канадаас илгээсэн “Ricin” гэгддэг хортой бодис хийсэн дугтуйг Цагаан ордны бичиг хэргийн албанд хүрэхээс өмнө илрүүлсэн байна.

Уг илгээмжийг илгээсэн байж болзошгүй бүсгүйг Канадаас АНУ руу нэвтрэх гэж байхад нь АНУ-ын хууль хяналтынхан баривчлан саатуулжээ. Одоогоор хэргийг шалгаж байгаа ба сэжигтэн эмэгтэй баривчлагдах үедээ биедээ галт зэвсэгтэй явсан байна. Канадын тал АНУ-ын хууль хүчнийхэнтэй дээрх хэрэг дээр хамтарч ажиллахаа мэдэгджээ.

“Ricin” хэмээх бодис нь нэг төрлийн ургамлаас тос гаргаж авах явцад үүсдэг бодис бөгөөд хүний биед нэвтэрвэл эсүүдийн ажиллагааг доголдуулж, маш богино хугацаанд үхэлд хүргэх аюултай аж. Ердөө 500 микрограмм буюу зүүний сүвэгч шиг хэмжээний “Ricin” насанд хүрсэн хүнийг үхэлд хүргэх боломжтой юм байна.

Үүнээс өмнө 2014 онд Ерөнхийлөгч Барак Обама руу “Ricin” бодистой дугтуй илгээсэн Миссиссиппи мужийн иргэн 25 жилийн хорих ял сонсож байжээ. Мөн 2018 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нэг этгээд “Ricin” бодисыг Дональд Трамп, Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, Тагнуулын төв газрын захирал Жина Хаспел, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй нарт илгээхээр завдаад баригдаж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж