Гудамжинд хичээл заадаг энэтхэг хос

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Гудамжинд хичээл заадаг энэтхэг хос

Гудамжинд хичээл заадаг энэтхэг хос

Энэтхэгт коронавирусийн цар тахлаас болж өнгөрсөн гуравдугаар сараас хойш дунд сургуулиуд хаагдаж, хүүхдүүдийн хичээл тасалджээ. Чинээлэг, боломжтой айлын хүүхдүүд цахимаар хичээлээ үзэж байгаа бол өдрийн хоолоо дөнгөж залгуулдаг ядуу сурагчид сургууль завсардахад хүрсэн аж. Энэтхэгийн дипломат асан Виренда Гупта эхнэр Вийнагийнхнаа хамт сурах чин хүсэлтэй ядуу айлын хүүхдүүдийг цуглуулан үнэгүй хичээл зааж эхэлжээ.

Тэд 4-14 насны хүүхдүүдэд математик, шинжлэх ухаан, англи хэл, физикийн хичээл зааж байна. Сонирхолтой нь, тэд хүүхдүүдийг заавал анги, танхимд суулгахын оронд авто замын хажуу дахь модны сүүдэр, голын эрэг зэрэг газруудад хичээл зааж байгаа нь олны анхаарлыг татжээ.

Тэд эхэндээ гудамжаар явж, хүүхдүүдийг өөрсдөө олдог байсан бол өдгөө сурагчид тэднийг зорин ирэх болсон байна. Хичээлд хэрэглэгдэх ном, харандаа, дэвтэр, хичээлийн материалаа “багш” нар өөрсдөө бэлддэг. Сайн дурын багш нар долоо хоногт гурван удаа, өглөө, өдрийн цагаар өөр өөр дүүргүүдэд очин хүүхдүүдэд хичээл заадаг аж. Мөн хичээлийн дараа хүүхдүүдийг Вийнагийн бэлтгэсэн лимоны шүүс, жигнэмгээр дайлдаг байна.

Энэтхэгт коронавирусийн халдвараар таван сая гаруй хүн өвчилж, АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж буй тул сургуулиудыг хэзээ нээх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж