Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана | News.MN

Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана

Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана

Нийслэлийн Ардчилсан нам татан буугдана

Нэгэн цагт Ардчилсан намыг бүлэггүй болгож, намаа талцалд дуудсан Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр АН-ын “аврал” болжээ. Цагтаа ардчиллын алтан хараацайнуудын нэг, ардчиллын төлөө “дайтаж” явсан Л.Болд нэг л өдөр МАН-тай гар барьж, намаасаа салан тусгаарлаж, “гудамжны” Ж.Батзандантай нэгдэн нам байгуулав. Бүр намынхаа их хурлыг хийж, өөрсдөө дарга болсон, АН-ын экс гишүүдийг МАН-тай гар барихад Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн нэмэр болсон гэх яриа улс төрийн хүрээнд бий.

УИХ-д хэдэнтээ сонгогдсон Л.Болд гишүүнийг намаа хаяж, Ж.Батзандантай дөрөө харшуулахад нь ардчилалд хайртай, ардчиллыг дэмжигчид, бүр намын гишүүд нь итгэж чадахгүй байсан гэдэг.

АН Л.Болдыг УИХ-д хэд хэдэн удаа сонгогдох тийз өгч, нэгэн цагт Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайдаар хүртэл өөд татаж, итгэл хүлээлгэж байсан. Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсаны дараа харин Л.Болд АН-аас урваж эхэлсэн нь Батлан хамгаалахын сайд байхдаа хийсэн “хэрэг”-тэй нь холбоотой гэх юм билээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгост зэвсэг наймаалцсан, түүнээс нь болж хоёр ч хүн амиа алдсан гэдгийг Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц байнгын хорооны хуралдаан дээр хэлж байв. Б.Хурцын мэдээллийн дараа харин хуулийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг нь царцаж, тэр АН-аас урвах урвалтын зам нь бүр ч шулуудсан гэх яриа ч бий. Хэрэв Батлан хамгаалахын сайд нь хууль бусаар зэвсэг наймаалцаад, түүнээс нь болж хоёр ч хүний алтан амь эрсэдсэн бол энэ бол гэмт хэрэг. Үүнийг нь бүр Тагнуулын ерөнхий газрын дарга нь хэлж байхад хуулийн байгууллага энэ тал дээр ямар нэг үйлдэл хийгээгүй гэхээр гайхмаар. Ямартай ч энэ хэрэг үнэн эсэх, хуулийн байгууллага шалгасан эсэх, яг юу болж дууссан нь өнөөдөр ч тодорхойгүй байгаа.

Чухам энэ цагаас эхлэн Л.Болд Ж.Батзандантай, МАН-ын гишүүдээс бүрдсэн “шударга тав”-тай нэгдэж, их тэмцэлдээ орсон юм.

Ингэхдээ есөн хүний бүрэлдэхүүнтэй байсан намаасаа гарч, намаа бүлэггүй болгосон нь эрх баригчдад барьсан “бэлэг” болсон. Гэхдээ түүний байгуулсан ШИНЭ нам улс төрийн шинэ хүчин болохоосоо илүү улс төрийн тоглоомын нэг хэсэг болж байсан гэвэл хилсдэхгүй болов уу. Хэрэв тэд улс төрийн нам болж төлөвшсөн бол 2020 оны УИХ-ын сонгуульд нэг ч болтугай суудал авах байсан биз. Чухамдаа энэ л үеэс АН-ын УИХ дахь, улс төр дэх хүч суларч эхэлснийг хэлэх хүн олон. Энэ хүч одоо ч эрчлэх бус суларсаар байгааг эцэст нь урвагч Л.Болдынхоо хаяаг түших хэмжээнд хүрснээс нь харж болохоор.

Ямартай ч намын байргүй болж, Л.Болдын байранд толгой хоргодохдоо тулсан гэхээр өнгөрсөн 30 жил МАН-тай эн зэрэгцэж явсан Ардчилсан нам өнөөдөр байна уу, ардчиллын төлөө тэмцэж явсан хүмүүс хаана байна вэ, яагаад тэд дуугарахгүй байна вэ гэж асуухад хүргэж байгаа юм. Л.Болд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр дэвшин ажиллаж байна. Тэр Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөхөөр очиж, Ардчилсан нам байргүй болж, Л.Болдын хаяаг түшсэн нь ирэх өдрүүдэд тус нам хэний мэдэлд, хэний хаяанд очиж, хаа хүрэх вэ гэдэг нь тодорхой болох биз ээ.

Орон нутгийн сонгуультай зэрэгцээд Ардчилсан нам дотор “шинэчлэл” хийгдэж эхэлжээ. Үүний эхлэл болгож Орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн Ардчилсан намыг татан буулгах яриа, хэлцэл Ардчилсан нам дотор өрнөөд эхэлжээ.

Тодруулбал, Б.Пүрэвдаваагийн удирдаж, орон нутгийн сонгуульд оролцож буй Нийслэлийн Ардчилсан намыг татан буулгаж, нам дотроо жижиг хэлтэс болгохоор яригдаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Ардчилсан нам гэж байхгүй энэ нь намын нэг хэлтэс болж, жижигрүүлэх төлөвлөгөөг одоогийн удирдлагууд нь боловсруулжээ. Гэхдээ АН-ыг Л.Болдын хаяанд аваачих, Нийслэлийн намыг татан буулгах зэрэг нь эртнээс бичигдэж, төлөвлөгдсөн хэн нэгний стратеги шиг харагдаж байгааг ч улс төр сонирхогчид хэлэх юм билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-21 103.57.95.45

Батзандан, болд 2-ыг эрдэнэ хөөсөн биздээ.

Avatar

Зочин 2020-09-21 192.82.77.192

ED MAH-IIN UHUULGAAR YVAAD BNA.TER UED ENE 2 URVAGCH MAH-D URVAAGUI BN BOL HURELSUH TODAY INGED OODROHGUI BAIH BN.UDAHGUI MAH -IIN LUIVAR HAGARAL TEMTSEL EHELJ ED HOIRONDOO ALVAN TUSHAALIIN TOLOO UHELDENE.MAH UDAHGUI EE.AH SHINECHLELTEE TURUULJ HIIJ YLALT AMJILT AVCHIRNA.

Avatar

Зочин 2020-09-21 150.129.142.10

Эрдэнэ хамаг мөнгийг нь идээд байрнаасаа хөдөлмөрөөр яахав дээ хөөрхий, Болд мундаг юмдаа

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.143

Энд тэнд золбинтоод орон байргүй хэсээд яваад байна лээ. Намын дарга нь хамаг мөнгийг нь идээд уучихсан ккк

Avatar

Зочин 2020-09-21 202.21.124.130

ИНГЭЖ БАЙХААР ЗҮГЭЭР САЙН ДУРААРАА ТАРААД, ЦОО ШИНЭ, ЦЭВЭР НАМ БАЙГУУЛААД ЯВ Л ДАА

Avatar

mgl 2020-09-21 202.179.11.230

AN sain duraaraa tardaa. Mongold ih gai tarilaa, odoo bolno.

Avatar

kk 2020-09-21 182.160.33.253

uls turchin tavilan yumdaaa

Avatar

Хүрэлээ 2020-09-21 66.181.186.136

Нам бол зохион байгуулалттай мафи гэж нэг эрхмийн хэлсэн үг санаанд орчлоо байна. Нам хэмээх ялзарсан нэгдлээс цөөхөн монголчууд татгалзаад явбал хэтдээ өлзийтэй болов уу хэмээн мунхаглана…

Avatar

Зочин 2020-09-21 202.21.126.30

АНУ-д улс төрийн намууд хатуу гишүүнчлэлгүй байдаг гэсэн. Тэр зөв хувилбар байж мэдэх юм. Нэг хэсэгтээ хуучин гишүүн байсан намаа гэх л бх. Яваандаа 10-20 жилдээ энэ байдал арилна. Өөрөөр хэлбэл жирийн иргэд, албан хаагчид зөвхөн сонгуулийн үеэр л намыг дэмжих, эс дэмжихээ илэрхийлж, сонгуульд оролцдог, бусад үед аль ч намын гишүүн биш тул ажил амьдралд нь нэг их нөлөөлөхгүй, нийгмийн а,мьдрал хэвийн үргэлжилнэ

Avatar

Иргэн 2020-09-21 193.6.168.221

Ардчилсан нам Ардчилал гэсэн нэрээ авч хаяна уу. Ардчилал ийм байдаггүй юм. Хүмүүсийн дунд үл ойлголцол бий болгоод байна. Хүмүүс ардчилалд урам гутарч итгэхээ больж байна. Та нарын хийж байгаа балаг. Анх 1990 онд хувьсгал гарахад та хэд ардчилал, хүний эрх, Liberty-ийг хүмүүст ойлгуулж хүмүүсийг өөрсдөөр нь шийдвэр гаргуулахад замжлах байсан. Харин эсрэгээрээ энэ хэдэн жил та нар юу хийвээ?? Би лав та нарын хийсэн, гавшсан юмыг мэдэхгүй юм байна.

Avatar

Иргэн 2020-09-21 193.6.168.221

Нэг нь мөнгөний төлөө хүн алж, улсаа зарахаас ч буцахгүй. Бүр cult, cringe church-д хүртэл оролцоод тэндээс хандив мөнгө авсан байх. Нөгөө нь ахынхаа нэрийг барьж юм юм хутгаж явна. Худлаа feminist нэг л их эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн хүн. Зүгээр наад facade-аа авч хаяна уу. Бид нар үнэндээ залхлаа. Та нар шиг хогын opposition party-г би энэ яваа насандаа хараагүй юм байна. Зүгээр татан буугаад 30 гаруй жилийн настай олж авсан ардчилалаа тайван орхино уу. Одоо хангалттай.

Avatar

Zochin 2020-09-21 202.126.90.128

Teneg gahainuudiin nam h** chin

Avatar

Зочин 2020-09-21 182.160.0.9

Ганц хүнд (Болдод) самруулж байгаа намыг ямар балдуушных нь нам гэдэг юм. Намаараа тарвал таарна.

Avatar

Зочин 2020-09-21 202.179.26.84

ene namiig elbegdorjiin frakts l hul deer n bisgono.

Avatar

Зочин 2020-09-21 23.106.34.44

Баттулгыг дэмжсэн нам ингээд сөнвөө тэнгэр хилэгнэж тохируулга хийгээ биз. АН нам үнэндээ ингээд хулгайчуудаар бүрдсэн гэдэг нь хоолоо хуваагаад идэж чадахгүй байгааг илтгэж байна.

Avatar

Зочин 2020-09-21 64.119.27.175

Б.Хурцын ярьсан нь Өмнөд Солонгос биш, Хойд Солонгос шүү дээ. Бичиж байгаа зүйлээ сайн нягталж байхад яадаг байнаа. Дандаа халтваризм хийж байх юм. Уг нь санаа нь зүгээр юм шиг л байх юм

Avatar

Иргэн 2020-09-21 64.119.19.246

Чимгээ нэрээр үлгэр зохиохоо болиоч дээ! Дандаа л яс хаяж байх юм

Avatar

0000 2020-09-21 103.10.23.100

АН ялзарсан нам АН ийн дотор шинэчлэл хэрэгтэй
АНийн дотоод ялзар уламгаарсаар АНын анхдагч энэ намын анхан шатаны байгуулагы байгуулцаж явсан
ахмадууд дуучин Ардчилын анхдагч Сосорбурам үнэнийг хэлэж АНаас гарсаныг иргэд дэмжэж байгаа
Батзандан бол ард түмэнээ гэсэн сэтгэлтэй шудраг ёс тогтоохын төлөө зүүль бурийн аргаар
тэмцэж яваа хүн МАНтэй нэгдлээ гэдэг бол тэнэг хүмүүсийн үг МАНАНгийн эсрэг Монголоо гэсэн хүмүүс нэгдсэн юм шүү

Avatar

Зочин 2020-09-21 139.5.217.80

Урвагчдын нам. Хотын ч улсын хэмжээнд ч татан буулга. МАН-аас санхvv аваад худлаа жvжиг тавьдаг . Сонгууль болгоноор шvv!!!

Avatar

Зочин 2020-09-21 103.10.23.100

Өөрийн чинь бодлоо нам дагаж бөхс долоосон шуналтан хулгайч луйварчин худалч нар эх оронч болож ,, Эх орноо гэсэн хүн урвагч болох уу тэгээд
тэнэг минь чи юу хуцан вэ

Avatar

Ийм л бна 2020-09-21 103.57.92.130

Саналаа АН д өгөхгүй ээ. Өгсөн ч Энхээ ах гарчих учраас…

Avatar

Зочин 2020-09-21 66.181.161.75

АН байхгүйтэй адил боллоо.Хэн хэн энэ намыг алав. 1.Бат-үүл .2. Гончигдорж 3.Баавар 4.Да.Ганболд болоод эднийг дагалдагчид алсан. Анх Монголын Ардчилсан нам гэж нам хичнээн эрч хүчтэй нэр төртэй гарч ирлээ түүнийг Бат-үүл санаачлан эрээвэр хураавар юмнуудтай нэгэтгэж устгасанаас хойш өөдлөхгүй дотооддоо тэмцэлдэн явсаар одоо сураггүй шахуу нэр хүндгүй нам төдий юм гэлдэрч байна.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод бүр баллаж хаясан.. Ийм л байнадаа.

Avatar

Зочин 2020-09-21 103.10.23.100

МАНАН ,,, бүлэглэл Монголыг сүүрүүлсэн ,,,МАНАН бол МАН ,,АНийн хамтарсан гадаадын луйварчин нарын бууны нохой
хахууль хулгай луйвараар Монголыг сүүтгэж байсан эрх мэдэлтэн нарын том бүлэглэл С Баяр М Энхболд
СБаярцогт Т,Бадамжунай ЦЭлбэгдорож тэргүүнтэй олон хүн би Тэдний гар хөл шүүх хуулийн байгуулгад өнөөг
хүртэл үүрэлсээр байна,,

Avatar

Зочин 2020-09-21 64.119.23.253

Зика вирус алсан

Avatar

Зочин 2020-09-21 202.179.21.197

Жанхуу орон гэрээ нураачихаад юунд толгой хоргодоно гэж найдаад байгаа юм бол? Яармагийн төвд банхар өндрөөс унаад бяц үсрэх замаа сайхан заслаа даа. 2 жилийн дараа оймсоо гозолзуулаад өргүүлээд явах байх даа ккк.

Avatar

Зочин 2020-09-21 139.5.218.158

Намаа ч эмхэлж чадахгүй хэдэн хүн улс эмхэлнэ гэж ч юу байхав.

Avatar

Зочин 2020-09-21 192.82.65.168

Яанаа юу болоод байна, ард түмэн минь ээ, улс төрийн намууд минь ээ.

Avatar

Иргэн 2020-09-21 66.181.189.178

Засаг захиргааны нэгжүүдэд байгаа намын үүрүүдийг үтэр түргэн татан буулгах хэрэгтэй. Хүний эрхийн ноцтой зөрчил энд явагддаг.

Avatar

Зочин 2020-09-21 103.10.23.100

МАШ ЗӨВ НАМЫН ҮҮРҮҮД ЯМАРЧ ХЭРЭГҮЙ БАЙГУУЛАГ ЭНДЭЭС МУУЛЬ ЗҮҮЛЬ ГАРНА

Avatar

Зочин 2020-09-21 106.186.208.29

Л Болд АН-аас урвасан юм биш ээ. АН-ын үзэл баримтлал, явуулж буй бодлого буруу тийшээ яваад байгааг ойлгосон учраас намаасаа гарсан хэрэг.

Avatar

Зочин 2020-09-21 66.181.179.216

Өөрөө бичээд байдгиймуу

Avatar

Зочин 2020-09-21 103.10.23.100

Сосорбурам тодорой хэлсэн шүү дээ

Avatar

Зочин 2020-09-21 202.126.90.140

Болд Батзандан нар бол намаас урвахгүй намын үйл ажиллагаа явуулж бодлого буруу байсан сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадалгүй манан тай нэгдсэн улсынхаа эрх ашгаас урвасан учраас гарсан шүү

Avatar

Зочин 2020-09-21 202.126.90.140

Болд урвахгүй АН үзэл баримтлал улсынхаа эрх ашгаас тухайн үед эрх барьж буй хүмүүс урвасан учир намаасаа гарсан ганц Болд ч биш шударга үнэнийг хэлсэн олон залуучууд гарсан шүү дээ

Avatar

Зочин 2020-09-21 202.21.108.181

Ман гэж гэж байхгүйшдээ тэгвэл

Avatar

Зол 2020-09-21 66.181.161.53

Тэнэгт

Avatar

Зочин 2020-09-21 202.179.27.218

Дэмжиж байна. Баттулга зөв чиглэлд явж байна.

Avatar

Зочин 2020-09-21 202.126.88.131

Solior !

Avatar

Зочин 2020-09-21 150.129.141.100

lu boldoo mabgan bolot damiran nemhee moron chi iim neg yum medehuu peter lukashenko diilehuu l**** minee minia rd baigan. KIevt hun buday alad hund deremdsen bank uhsan humuus ingeed zugeer yaby boldinmu.kievt Moron ih ongiroo baisan mongolchudas reekt tatbar abaal odoo lukashenko ah heden yum asuuna gejina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж