Умард Атлантын цэргийн эвсэл (НATO) байгууллагаас Хар тэнгист байлдааны хөлгөөр цэргийн сургуулилалт, ажиллагаа явуулах нь энэ 2020 он гарсаар 33 хувиар нэмэгдсэнийг Оросын талаас мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхий штабын гол ажиллагааг удирдах албаны дарга Сергей Рудскойгийн мэдэгдсэнээр НATO Хар тэнгис дэх стратегийн нисэх онгоц, агаар болон далай тэнгисийн тагнуулын техник хэрэгслийнхээ тоог нэмэгдүүлсэн аж.
Хар тэнгист цэргийн ажиллагаа явуулж буй НATO-гийн байлдааны хөлгүүд холын зайн тусгалын пуужин, өндөр технологийн зэвсэг ашиглах нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 хүртэл хувиар нэмэгдсэн аж. Тухайлбал, АНУ-ын тэнгисийн цэргийн Франклин Д.Рузевелтийн нэрээр нэрлэгдсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлөг нь өөр гурван орны усан онгоцны хамтаар Хар тэнгист үйл ажиллагаа явуулж байгаа аж.
ОХУ-ын Хар тэнгисийн флот НATO-гийн хөлөг онгоцуудыг илрүүлэн, хилийн бүсээсээ “хөөж”, зэвсэглэлийг нь тодорхойлохоор ажилладаг байна.
Эх сурвалж: TASS