Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл хуралдаан зарлажээ | News.MN

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл хуралдаан зарлажээ

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл хуралдаан зарлажээ

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөл хуралдаан зарлажээ

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын сарын 24-ний өдөр болно.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус зөвлөлийн 2020 оны гуравдугаар хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга болон гишүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөвлөлийн ажлын албанаас үйл ажиллагааны танилцуулга хийнэ.

Мөн “Ковид-19” цар тахлын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-09-21 202.9.47.31

Терроризмтай тэмцэх зөвлөл ч гэх шиг хэзээ ч хэрэг болохгүй зөвлөлүүд монголд өчнөөн байна аа. Юун терроризм. Түүний оронд улс орныхоо гамшиг болж байгаа хэлмэгдүүлэлт, хүний амь насний эсрэг гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийллээ л багасгах арга хэмжээгээ олигтойхон хэрэгжүүл. Хүдлаа ярьж, зүгээр суух ажлын байраа сайхан гаргах юмаа

Avatar

Иргэн 2020-09-21 66.181.189.178

ЖДҮ жинхэнэ т*******т үйлдэл байлаа.

Avatar

Зочин 2020-09-21 88.18.93.133

хятадууд баруун аймгыхныг чангал гэж албаар иймэрхүү хорон ажил сэдүүлээд байгаа юм шиг байналээ.хятадын эрлийзүүд ажиллаж байгаа. ТЭРНЭЭС монголыг элэнцэгээрээ тооховдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж