“Оюутны өргөө” дотуур байрны төлбөр хамгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

“Оюутны өргөө” дотуур байрны төлбөр хамгийн үнэтэй байна

“Оюутны өргөө” дотуур байрны төлбөр хамгийн үнэтэй байна

Их, дээд сургуулиуд өнөөдрөөс хэвийн горимоор хичээллэж эхэллээ. Энэ хичээлийн жилд оюутны дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Тодруулбал, оюутны дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 430.000-1.050.000 төгрөг байсан бөгөөд энэ жил үнэ нь огт нэмэгдэхгүй хэмээн салбар яамны Дээд боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Цэндболд хэлсэн юм. МУБИС-ийн байр хамгийн бага буюу 430 мянган төгрөгийн төлбөртэй байгаа бол хамгийн өндөр нь 1.050.000 төгрөгийн үнэтэй “Оюутны өргөө” дотуур байр байна.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12 мянган оюутны 95-аас дээш хувийг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 10.600 оюутан, орон нутагт 13 дотуур байранд 11.100 орчим оюутан хүлээн авна гэж мэргэжилтнүүд хэллээ. Их, дээд сургуулиудын дотуур байр есдүгээр сарын 18-наас оюутнуудаа хүлээн авч, ариутгал халдваргүйжүүлэлт хийн бэлджээ.

Өнгөрсөн оны хувьд нийт 12.486 оюутан дотуур байранд хамрагдахаар хүсэлт гаргаснаас 11.435 оюутныг хүлээн авч, нийт оюутны 91.6 хувийг дотуур байраар хангасан байна.

Их, дээд сургууль, коллежийн хичээлийн болон дотуур байр орчмын бүс, өрөө, тасалгаанд халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, биеийн халуун хэмжих багаж төхөөрөмж зэргийг байршуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллах юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж