У. Хүрэлсүх: Уул уурхай, металлургийн төслийг дэмжинэ | News.MN

У. Хүрэлсүх: Уул уурхай, металлургийн төслийг дэмжинэ

У. Хүрэлсүх: Уул уурхай, металлургийн төслийг дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, үүнд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүлэх эгнээнд тусгасан байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад албан томилолтоор ажиллах үедээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн “Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай”-н үйл ажиллагаатай танилцлаа.

“Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай” нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрладаг 229 сая.тн төмрийн хүдрийн нөөцтэй, жилд нийт 3 сая.тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн түүхий эдийн гол бааз болсон орд газар юм. Дээрх ордыг түшиглэн Монгол Улсад анх удаа төмрийн хүдэр олборлохоос эцсийн бүтээгдэхүүн боловсруулах хүртэлх бүх шатны дамжлага, үйлдвэрүүдийг барьж байгуулах зорилгоор Үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд уг уурхайд 2014 оноос эхлэн уурхайн олборлох хүчин чадлыг бий болгож, хуурай соронзон баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Мөн Ерөө сум дахь Цахилгааны дэд өртөөг өргөтгөж Төмөртэйн орд руу 50 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, “Төмөртэйн төмрийн хүдрийн орд”-оос Баянголын төмөр зам руу холбосон нийт 36 км дэлгэмэл төмөр зам, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан зэрэг концессын гэрээний хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж дууссан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг айлчлалын үеэр “Улсдаа нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, чанар стандартыг хангасан бүтээгдэхүүн боловсруулж байгаа нь сайшаалтай байна. Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл нь Монгол улсад стратегийн томоохон ач холбогдолтой төсөл учраас улс төржсөн нөхцөл байдлыг цэглэж, нийгэм, эдийн засгийн хямралыг сөрж урагшилж байх нь Монгол улсын эдийн засагт чухал нөлөөтэй” хэмээн дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ggggg 2020-09-21 202.126.90.144

Uul uuhaigaa huraaj avah bish demjine gej yarij ehelj bgaa bol bravo

Avatar

Зочин 2020-09-21 64.119.23.230

Сүр Данзан

Avatar

Зочин 2020-09-21 202.126.88.131

Hvvk udirdagchiin tsartai yum yarijee ! Ovoo doo ! Huulia sain bariad, uul uurhai, hvnd aj vildver ee hugjvvleh heregtei.
Ingej l baij hugjliin shvv dee!

Avatar

Зочин 2020-09-21 150.129.141.100

zasag darga Hangai gedge reekt dambii baidag shdee andaa. Hangai ih hudalaa enbayariin ner deer baahan mongo zabshaad zugtasan reket burne ah haan ayabaan boloo

Avatar

амлалт 2020-09-21 66.181.161.95

сайд та тавантолгойд очихоос айж байна хоосон жүжиг хүүхэд хуурах акц

Avatar

Зочин 2020-09-21 103.57.92.30

Хураана хумина гэхийн оронд энэ удаа сайхан мэдээ дуулгав.Хувийн дэвшилээ дэмжинэ.сайхан сонсогдож байна

Avatar

зочин 2020-09-21 202.9.40.108

Энэ бүхэн чинь нөгөө Ардын дайсан, сахал Эрдэнэбилгийн хийсэн бүтээн байгуулалт шд … Одоо тэгээд яахуу ? . Новшийг цаазалхуу? , шагнахуу ?

Avatar

Зочин 2020-09-21 64.119.23.101

Энэ нөхөр сахал Эрдэнэбилэгтэй тохироо хийжээ

Avatar

Эрдэнэ 2020-09-21 103.212.116.223

Кью Эс Си гэдэг нь сахал Эрдэнэбилэг гэдэг хүний компани мөн үү. хэрэв тийм бол Монголдоо хөрөнгө оруулаад болж байгаа юм биш үү.

Avatar

Цэцэг 2020-09-21 119.40.103.3

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Нямка маань Эрдэнэтийг Монголд худалдан авсан ХХБ-ны асуудлаар хөрөнгө оруулалтыг татаж зогсоосон гэж би сонссон үнэн үү. ЭН хариулт өгөх хүн байна уу?

Avatar

Ь 2020-09-21 218.47.85.243

Улсын стратегийн ач холбогдолтой том ордууд болох Оюу толгой, Дорнодын газрын тосны орд газруудыг хуулиа даган гэрээг цуцалж ард түмэнд эргүүлэн авч өгөх хэрэгтэй байна. Бид том ордуудаа 100 хувь өөрсдөө ашигласан тохиолдолд өрнөөс гарч, Дубайн хэмжээнд очиж чадна. Бидэнд зориг хэрэгтэй байна, төрд байгаа луйварчдыг цэвэрлэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдаа, төрийн байгууллага болгонд луйвар, хулгай байна. Ийм нөхцөлд та зүтгэвч ажил явахгүй шүү.

Avatar

Хариулт 2020-09-21 103.57.92.30

Тэнэгт

Avatar

Зочин 2020-09-21 103.57.92.30

Хурааж хумиад ВЕНЕСУЕЛ,ЗИМБАБИЕВ ардаас орно.Залхуучууд хөрөнгө хураагаад түүгээрээ амьдараад байна гэвэл түүн шиг худлаа юм байдаггүй.гадаадын хөрөнгө оруулагч нар биднийг тэжээж байгаа юм.

Avatar

зочин 2020-09-21 202.9.40.108

Тэнэгтт… Дубайчууд өөрсдөө мөнгө гаргаагүй шд … Мөнгө нь өнөөх л Америкчуудаас л гарсан шдээ …

Avatar

Зочин 2020-09-21 202.126.88.131

Tom tuslvvdiig turd huraan buugnvvl geh , tegeed bas turd hulgaichid vvrelsen geh, Ene lav soliotoi dogoo !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж