БОАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Яндангаа хөөлье” аяны хүрээнд "Тавантолгой түлш" компанийн залуучуудын айл өрхийн яндан, ханан пийшин хөөлөх ажил үргэлжилж байна.
Иргэд залхуудаа бус, ялангуяа ханан пийшинг хэрхэн зөв хөөлөх талын мэдээлэл, мэдлэг дулимаг улмаас угаарт өртөх явдал цөөнгүй байгааг салбар яамнаас мэдээлж буй. Тухайлбал, борооны үеэр яндангаа аваад, өрхөө бүтээсний улмаас угаартсан тохиолдол цөөнгүй гарчээ. Иймээс нийслэлийн хяналтын баг айлуудаар явж, утаа мэдрэгчээ хэрхэн ашиглаж буйг мөн шалгаж буй аж.
Сүүлийн дөрвөн өдөр угаарын хийн хордлого гараагүй гэсэн сайхан мэдээ байна.
Жилд 2500 хүн угаарт өртөж, 20 гаруй хүн нас бардаг. Яндангаа хөөлж, угаар мэдрэгчээ зөв ажиллуулан угаарын хийнээс урьдчилан сэргийлж, хайртай хүмүүсээ хамгаалахыг БОАЖЯ-наас уриалсаар байна.
Яндан хөөлөгч нар дуудлага бүрт очих боломжгүй, зөвхөн бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдэд туслах юм.
Холбоотой мэдээ