Нутаг буцахыг оролдсон БНАСАУ-ын дүрвэгчийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Нутаг буцахыг оролдсон БНАСАУ-ын дүрвэгчийг саатуулав

Нутаг буцахыг оролдсон БНАСАУ-ын дүрвэгчийг саатуулав

Сөүлийн цагдаа нар хатуу чанга хамгаалалттай хилийн шугамыг зөрчиж, нутаг буцахыг оролдсон БНАСАУ-ын дүрвэгчийг барьж, саатуулжээ.

Нэрийг нь нууцалсан 30-аад насны дүрвэгч эр хилийн дагуу орших Чорүон хотын цэргийн бааз руу нэвтрэх гэж байгаад баригдсан аж. Тэрбээр биедээ дөрвөн гар утас, төмөр тасдагч авч явж байжээ.

Цагдаагийн мэдээлж буйгаар, тус дүрвэгч 2018 онд БНАСАУ-аас дүрвэн гарч, хоёр жилийн турш Сөүл хотод амьдарсан байна. Мөн түүний нутаг буцахаар шийдсэн шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж.

Цагдаа нар “Дүрвэгч эрийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Ялангуяа түүний нутаг буцахаар шийдсэн шалтгаан зэргийг онцгой анхаарал хандуулан тодруулж байна” хэмээн мэдээлжээ.

Хоёр сарын өмнө өөр нэгэн дүрвэгч БНАСАУ-д буцаж очсон хэрэг гарсан билээ. Тэрбээр хил зөрчиж, БНАСАУ-ын Кесон хотод очсон бөгөөд БНАСАУ-д коронавирусийн халдвар авчирлаа хэмээн олны айдсыг төрүүлж байсан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж