Улаанбаатар хотын удирдлагууд 2020-2021 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд нийт найман чиглэлд шинээр дугуйн зам барихаар хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлаад байгаа аж.
Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх 7,1 км дугуйн замыг ашиглалтад оруулсан нь олны талархлыг хүлээсэн билээ.
Саяхан Маршалын гүүрнээс “Хийморь” хотхон хүртэлх “Дугуй зам”-ын төлөвлөгөө гарсан байна. Тодруулбал, “Мишээл экспо” төвөөс “Хийморь” хотхоноор дайрч, “Маршал таун” хүртэл нийт 10 км орчим урттай тойрог бүхий дугуйн зам баригдах бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус дугуйн зам хувийн болоод нийслэлийн хөрөнгөөр баригдаж магадгүй юм байна.
Б.ЖАРГАЛ
Цог 2020-09-21 202.126.88.68
Улиастайн гүүр хүртэл ямар ч хаалт хашлагагүй.Өндөр далан руу хүүхэд унавал яахав.Дугуйн зам гээд оромдоод л хаяж байна шүү
Уншигч 2020-09-21 202.126.88.68
Ямар юмных нь дугуйн зам байхав дээ.Улиастайн гүүр хүртэл ямар ч хаалт хашлаггүй.Өндөр далан руу унавал яана.Оромдоод л хаячиж байна шүү дээ
Зочин 2020-09-21 66.181.161.19
aytaihan jiiged yavchij chadahgyi salgalad dalanruu unaval hohi chin za yu!
Зочин 2020-09-21 66.181.167.254
Дугуйн зам яах вэ ээ!!! Явган алхах зам хийж өгөөч!!! Машины утаа, шорооноос хол замаар алхмаар байна!!!
БӨӨ ТЭНГЭР 2020-09-21 202.137.144.228
САЙД ГИШҮҮД ГЭРТЭЭ ХАРИХ ГЭЖ ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮЙР 4ГҮҮР 20Д НҮХЭН ГАРЦ ХИЙСНИЙ ТӨЛБӨР ХЭДЭН ТЭРБУМ БОЛСОН ОДОО БҮР ЦАГААНДАА ГАРЧЭЭ, 10КМ ЗАМ ТАВИХ МӨНГӨӨР ХЭДЭН ЖОРЛОН УСТАЖ ,ХЭДЭН ХАШАА ЧӨЛӨӨЛСӨН БОЛ ХОТ ХӨГЖИХ БАЙЛАА, ДАРГА САЙД НАРЫН ШУНАЛ ИДЭЛТ ХАНАЦ ЦАДАХГҮЙ 10НАСЛАХ БОЛОВ УУ?