“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов | News.MN

“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов

“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов

“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов

АНУ-ын Засгийн газрын шийдвэрээр Хятадын технологийн компаниудын гаргасан нийгмийн сүлжээний “TikTok”, “WeChat” аппликейшнуудыг Нэгдсэн улсын нутаг дэвсгэрт өчигдөр (2020.09.19)-өөс хэвийн ашиглах боломжгүй болсон. “WeChat”-ыг хориглох АНУ-ын засгийн газрын шийдвэрт тус улсын шүүхээс хориг тавьжээ.

АНУ-ын Калифонийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Лаурел Беелерийн үзсэнээр “WeChat”-ыг хориглох нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчинө гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын аппликейшнууд нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулна гэж маргасан аж. Гэсэн ч шүүгч Лаурел Беелер хэлэхдээ “Хятадтай холбоотой үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ерөнхий нотолгоог бодолцсон ч “WeChat”-тай шууд холбогдох тодорхойлсон нотлох баримт хэрэгтэй” хэмээсэн байна.

АНУ-д 20 сая орчим хүн “WeChat” аппликейшн ашигладаг. Тус аппликейшн нь 2011 онд хэрэглэгчдийн хоорондоо мессэж илгээх, харилцах зорилгоор бүтээгдсэн. Сүүлийн үед “WeChat”-аар төлбөр тооцоо хийх нь нэмэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-21 192.82.68.3

Трамп сонгуульд ялах хэрэгтэй тэгж байж л хятадыг буцааж шавар тагзанд, тутрагны тайлбайд нь аваачина

Avatar

Зочин 2020-09-21 192.82.64.208

хужаад атгуултсан амисгаа байна шдээ. х*******н мөнгөнд нь л болсон бололтой.
үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь чухал юм уу, нийт улсын аюулгүй байдал нь чухал юм уу? энэ ер нь жоохон мулгуй шүүгч байнадаа. яаж явж байгаад шүүгч болсон нь бас л сонирхолтой л юм.

Avatar

Зочин 2020-09-21 155.4.39.118

hujaa shuugch bololtoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж