“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов

“WeChat”-ыг хориглох шийдвэрийг шүүхээс зогсоов

АНУ-ын Засгийн газрын шийдвэрээр Хятадын технологийн компаниудын гаргасан нийгмийн сүлжээний “TikTok”, “WeChat” аппликейшнуудыг Нэгдсэн улсын нутаг дэвсгэрт өчигдөр (2020.09.19)-өөс хэвийн ашиглах боломжгүй болсон. “WeChat”-ыг хориглох АНУ-ын засгийн газрын шийдвэрт тус улсын шүүхээс хориг тавьжээ.

АНУ-ын Калифонийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Лаурел Беелерийн үзсэнээр “WeChat”-ыг хориглох нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчинө гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын аппликейшнууд нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулна гэж маргасан аж. Гэсэн ч шүүгч Лаурел Беелер хэлэхдээ “Хятадтай холбоотой үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ерөнхий нотолгоог бодолцсон ч “WeChat”-тай шууд холбогдох тодорхойлсон нотлох баримт хэрэгтэй” хэмээсэн байна.

АНУ-д 20 сая орчим хүн “WeChat” аппликейшн ашигладаг. Тус аппликейшн нь 2011 онд хэрэглэгчдийн хоорондоо мессэж илгээх, харилцах зорилгоор бүтээгдсэн. Сүүлийн үед “WeChat”-аар төлбөр тооцоо хийх нь нэмэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж