“The Hu" хамтлаг аймшгийн кинонд тогложээ

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

“The Hu" хамтлаг аймшгийн кинонд тогложээ

“The Hu" хамтлаг аймшгийн кинонд тогложээ

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu" хамтлаг аймшгийн кинонд тогложээ. Тэдний тоглосон аймшгийн уран сайхны кино ирэх аравдугаар сард олон улсад нээлтээ хийх аж.

“The Hu" хамтлагийн залуус өнгөрсөн хоёрдугаар сард “Чонон сүлд” дуугаа АНУ-ын алдарт “Papa Roach” хамтлагийн дуучин Jacoby Shaddix-тай хамтран дуулсан. Уг дууны клипийг аймшгийн киноны зураг авалтын үеэр хийсэн болохыг уран бүтээлчид дуулгалаа.

Сонирхуулахад, “Чонон сүлд” дуу “Billboard” чартын есдүгээр сарын 19-ний өдрийн жагсаалтаар шилдэг тавд дахин багтжээ. “Чонон сүлд” дууг 17 дахь долоо хоногтоо нийт хоёр сая 89 мянган сонсогч сонсоод байгаа аж. Дэлхий даяар цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учраас “The Hu” хамтлаг эх орондоо ирээд буй. Тэд шинэ цомгийнхоо уран бүтээлд ханцуй шамлан орсон сурагтай. Одоогоор шинэ цомгийн нэр зарлагдаагүй байгаа юм.

Хамтлагийн продюсер Б.Дашдондог өнгөрсөн наймдугаар сарын 14-нд дэлхийн шилдэг рок продюсеруудын нэгээр тодорсон. Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхисон билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж