Японы өндөр настнуудын тоо хүн амынх нь 28,7 хувьтай тэнцэв

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Японы өндөр настнуудын тоо хүн амынх нь 28,7 хувьтай тэнцэв

Японы өндөр настнуудын тоо хүн амынх нь 28,7 хувьтай тэнцэв

Япон улсад өндөр настнуудын тоо 36,1 саяд хүрсэн нь тус улсын хүн амын 28,7 хувьтай тэнцэж байна гэж тус улсын Засгийн газар өчигдөр (2020.09.20) мэдээлжээ. Энэ нь өмнөх жилийнхээс даруй 300 мянгаар өссөн дүн юм.

Тус улсад 65 ба түүнээс дээш насны хүмүүсийг өндөр настан гэх ангилалд хамааруулдаг. Өнөөдрийн байдлаар Япон улс насжилтаараа дэлхийд тэргүүлж байна.

Японы дараа Итали улс орж байгаа бөгөөд тус улсын хүн амын 23,3 хувь нь өндөр настнууд байгаа юм. Харин гуравдугаарт хүн амынх нь 22,8 хувийг өндөр настнууд эзэлж буй Португал улс жагсаж байна.

Япон улсын хувьд насжилт энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хүн амынх нь 35,3 хувь өндөр настнууд болохоор байгааг судалгаа харуулжээ. Нийт өндөр настнуудын 15,7 сая нь эрэгтэй, 20,4 сая нь эмэгтэйчүүд аж.

Ийнхүү хүн амын насжилт өндөрсөхийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орж, сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхэлдэг өндөр настнуудын тоо ч дагаад өсөх болжээ.

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж