Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно | News.MN

Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно

Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно

Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байден илтгэл тавьж байхдаа дахин тоон дээр алдаж, “Энэ илтгэлийн төгсгөл гэхэд цар тахлаас болж 200 сая хүн нас барсан байх болно” хэмээн хэлж, америкчуудын нүдийг орой дээр нь гаргав.

Тэрбээр өчигдөр (2020.09.20) Филаделфид илтгэл тавихдаа Дональд Трамп цар тахалтай маш муу тэмцэж байна хэмээн шүүмжилжээ. Гэвч түүний нэг үг бүх илтгэлийг нь утгагүй болгож орхисон байна. “Энэ илтгэлээ тавьж дуусахад минь 200 сая америк хүн нас барсан байх болно гэж би нарийн тооцоолон бодож олсон” гэж Байден хэлжээ.

Жо Байден өмнө нь зургадугаар сард 120 сая америк хүн нас барсан хэмээн андуурч хэлсэн удаатай. Мөн хоёрдугаар сард тэрбээр 2007 оноос хойш 150 сая америк хүн буудуулж нас барсан гэж эндүүрч байсан юм. Харин түүнийг эсэргүүцэгч талынхан дээрх алдааг өлгөн авч, үе үе Жо Байдены сэтгэцийн эрүүл мэндийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр буй. Тэр дундаа Дональд Трамп түүний ийнхүү олон удаа андуурсныг өөрийн сурталчилгаандаа ашиглаж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-09-21 84.62.75.136

Dollariin ezed koronagaar tsaash ni haruulah Amerikchuudiinhaa toog ali hediin tootsoolchihson gedgiig Badenii olon udaagiin medegdel notolj bna gej harj bna. Koronagiin zohiogchid niit hichneen huniig delhiigees zailuulahaa toitschihson bna. Uvgun Beiden eh survaljiinhaa tootsoog medej bgaa uchir reflekseeree helchigeed bgaa ni ter l dee. Ene uvgun chin ardchilsan liberaliudiin utsan huuheldei biz dee.

Avatar

Buyan delgereh boltugai 2020-09-21 202.55.188.34

Seremjluuleg ontsgoi uguhiin tuld zarimdaa tsochooh ug heregledeg, hunii ami avrah ih husel baij bolno

Avatar

Аги 2020-09-21 202.126.90.74

Энэ зөнцөн өвгөн бүтэхгүй ээ. ТРАМП 1000 дахин дээр)

Avatar

ХЭХЭ 2020-09-21 192.82.78.82

НӨГӨӨ ТРАМП ДАХИН ГАРНАА ХАХАХА

Avatar

Зочин 2020-09-21 202.21.109.41

Энэ өвгөн зөнөг залгачихсан юм байна.Юун улс гүрэн удирдах манатай.

Avatar

Onon 2020-09-21 192.82.67.50

Medeellee zuv oruulaarai. 200 saya bish 200 myanga shuu dee.

Avatar

Зочин 2020-09-21 113.198.137.165

joke гэж найдья

Avatar

Зочин 2020-09-21 64.119.24.201

Англи хэл дээрх эх үүсвэрүүдийг үзлээ. 200 сая гэж хэлсэн байна. News.mn мэдээллээ зөв оруулсан байна. Хүн загнахаасаа өмнө англи хэл сурч, аливаад нухацтай хандмаар юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж