Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно

Жо Байден: 200 сая америк цар тахлаар нас барсан байх болно

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байден илтгэл тавьж байхдаа дахин тоон дээр алдаж, “Энэ илтгэлийн төгсгөл гэхэд цар тахлаас болж 200 сая хүн нас барсан байх болно” хэмээн хэлж, америкчуудын нүдийг орой дээр нь гаргав.

Тэрбээр өчигдөр (2020.09.20) Филаделфид илтгэл тавихдаа Дональд Трамп цар тахалтай маш муу тэмцэж байна хэмээн шүүмжилжээ. Гэвч түүний нэг үг бүх илтгэлийг нь утгагүй болгож орхисон байна. “Энэ илтгэлээ тавьж дуусахад минь 200 сая америк хүн нас барсан байх болно гэж би нарийн тооцоолон бодож олсон” гэж Байден хэлжээ.

Жо Байден өмнө нь зургадугаар сард 120 сая америк хүн нас барсан хэмээн андуурч хэлсэн удаатай. Мөн хоёрдугаар сард тэрбээр 2007 оноос хойш 150 сая америк хүн буудуулж нас барсан гэж эндүүрч байсан юм. Харин түүнийг эсэргүүцэгч талынхан дээрх алдааг өлгөн авч, үе үе Жо Байдены сэтгэцийн эрүүл мэндийн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр буй. Тэр дундаа Дональд Трамп түүний ийнхүү олон удаа андуурсныг өөрийн сурталчилгаандаа ашиглаж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж