ХХЗХ-ны 25 жил: Радио сонирхогчийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

ХХЗХ-ны 25 жил: Радио сонирхогчийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

ХХЗХ-ны 25 жил: Радио сонирхогчийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ), Монголын радио спортын холбоо хамтран радио спорт сонирхогчдыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2020 оны есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохиогдлоо.

Тэмцээн таван төрлөөр явагдсан бөгөөд уламжлалт гурван төрөл болон ХХЗХ-ны дэмжлэгтэйгээр олон улсад шинээр хөгжиж байгаа Фоксоринг, Спринтийн төрлийг хоёр дахь жилдээ Улсын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт оруулан зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд найман багийн 46 тамирчин, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд оролцож мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаа сорилоо.

Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох тэмцээн нь 144МГц, Фоксоринг, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн төрлүүдэд тамирчид ойд нуусан 5-10 бага чадлын нэвтрүүлэгчийг газрын зураг, луужин, хүлээн авагч ашиглан олж барианд орох ёстой бөгөөд есөн шүүгч тэмцээнийг шүүж, баг тамирчид хувийн, нийлбэр, багийн төрөлд нийт 18 багц медалийн төлөө өрсөлдлөө.

ХХЗХ-ны нэрэмжит 2020 оны РСНО УАШТ-ий 144Мгц-ийн төрөлд байр эзэлсэн байдал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж