ХӨСҮТ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.09.21/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар өвдсөн 10 хүн эмчлүүлж байна. Мөн эдгэсэн 260 хүний ажиглалт дуусчээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид сүүлийн гурав хоногт нийт 1749 хүнд хийсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 312 болоод байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулбал,

  • Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 246 хүн
  • Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор наймдугаар сарын 30-нд ирсэн 260 хүн
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 4-нд ирсэн 266 хүний давтан шинжилгээ
  • Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор есдүгээр сарын 17-нд ирсэн 255 хүн
  • Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 81 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарч коронавируст халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-Д ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ГУРВАН ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээнд 59 хүн сайн дураараа хамрагдсан байна. Мөн санамсаргүй түүврийн аргаар 14 хүнд шинжилгээ хийлээ. Энэ бол дотоодын хяналт гэдгийг та бүхэн мэдэх байх. Сүүлийн гурав хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдвараар өвдсөн нэг иргэний тухайд энэ сарын 17-нд Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч байгаа юм. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн биеийн байдал  дундаж байна. Биеийн байдал нь хүндэвтэр гурван хүн байна. Монгол Улсад нийт батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэсэн байна. Одоогоор 286 хүний тандалт судалгаа дууслаа. Гэрийн ажиглалтад 8, сувилалд 8 хүн байна.

ХҮН АМЫН 80 ХУВЬ ЦАР ТАХЛЫГ ДОТООДДОО АЛДАХ ВИЙ ГЭСЭН АЙДАСТАЙ БАЙНА

Хүмүүсийн дийлэнх нь “Covid-19” халдварт хэн илүү өртдөг, халдварын нууц үеийн хугацаа, хэрхэн яаж урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хангалтгүй байна. Монголчуудын 80 гаруй хувь нь цар тахлыг дотоодод тархах вий гэсэн айдастай байгааг судалгааны дүн харуулжээ. Хүмүүсийн дунд амны хаалт зүүж хэвшээгүй, маск үнэтэй,  зарим газарт гараа угаах боломж нөхцөл байхгүй зэрэг шалтгаанаас үүдэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадалгүй, дотоодод халдвар тархахвий хэмээн үзжээ.

ЗАХИРГААДАЛТ, ШААРДЛАГААР АМНЫ ХААЛТЫГ ХЭЛБЭР ТӨДИЙ ЗҮҮДЭГ

 Анагаах ухааны доктор Б.СУВДАА:

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дадал хандлагын талаар хүн амын дунд судалгаа явуулсан. Ингэхдээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барьж чаддаг уу, эрүүл ахуй гэдэг зүйл дотор гараа угаах, гараа халдваргүйжүүлэх, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлттэй холбоотой дадал хэвшлийг багтаан судалж үзсэн. Хүн амын 60 гаруй хувьд амны хаалт зүүх дадал байна. Банк, төрийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх дадал 80 гаруй хувьтай байгаа ч олон нийтийн газар, гудамж талбай, бусад газар амны хаалт зүүх хандлага бага байна. Өөрөөр хэлбэл, захиргаадалт шаардлагаар амны хаалтыг хэлбэр төдий зүүж байна гэсэн үг.

Мөн хүн хоорондын зай барих дадал олон нийтийн газарт байхгүй. Зөвхөн банк, төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ л зай барьж байгаагаас харахад монголчуудын дунд зай барих дадал хэвшээгүй байна. Гэтэл дэлхий нийтээр тархаад буй цар тахал нь дуслаар дамждаг. Дусал нь 1-1.5 метрт үсэрдэг тул хүн хоорондын зай барих шаардлагатай. Харин бид хүн хоорондын зай барих дадлыг хэвшүүлж чадахгүй байгаа тул халдвар авах магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

Иймд бид шинэ зан үйлийг хэвшүүлэх шаардлагатай байх нь. Гар угаах дадлын тухайд хүн амын 42 хувь гараа зөв угааж хэвшчээ. Үлдсэн нь гараа угааж дадаагүй. Ажиглалтаар гарыг 20 секундээс доошгүй хугацаанд угаах ёстой ч ердөө 10 секунд хүрэхгүй хугацаанд угааж байна. Бид өөрсдөөс шалтгаалах энгийн дадлыг өөрсдөдөө болон үр хүүхдэдээ хэвшүүлэх ёстой. Мөн гар халдваргүйжүүлэгчийг цаг үргэлж ашиглах нь найдвар бага. Гараа угаалгүй гар халдваргүйжүүлэгч ашигласнаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй. Хамгийн найдвартай арга бол гараа тогтмол зөв угааж хэвших юм.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, September 20, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж