Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав

Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав

ШУА-ийн   Философийн   хүрээлэнгийн   Философийн   салбарын   Улс   төрийн эдийн засгийн ухааны тасгийн дарга Бадамдоржийн Батхишиг “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд” сэдвээр 2020 оны есдүгээр сарын 18-ны   өдөр   эдийн   засгийн   шинжлэх   ухааны   докторын  /Sc.D./  зэрэг   амжилттай хамгаалав.  Уг зэргийг эдийн засгийн чиглэлээр хамгаалсан хүмүүсийн тоо Монголд 20 орчим байдаг юм байна. Зэрэг хамгаалахын тулд өмнө нь Ph.D-тэй байх, докторантын эрдэм шинжилгээний ажил удирдсан байх бөгөөд бусад олон шалгуурыг хангасан байх шаардлагатай ажээ.

Тус бүтээлд Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үйл явцын үр дүн, онцлогийг харуулж, өнгөрсөн30 орчим жил дэх зах зээлийн харилцааны хөгжил, үйлдвэрлэх хүчний өөрчлөлт,тэдгээрийн гол зөрчлүүдийг судлан нэгтгэн дүгнэхийн хамт шийдвэрлэх арга замыг тодорхойлж,   эдийн   засгийн   цаашдын   хөгжлийн   онолын   үндэслэлийг боловсруулжээ.   Горилогчийн   эрдэм   шинжилгээний   зөвлөхөөр   эдийн   засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А. Бакей ажилласан байна. Доктор   Б.Батхишиг   1990   оны   эхээр   ардчилал,   шинэчлэлийн   үзэл баримтлалыг   дэвшүүлсэн   15   эрдэмтний   нэг   бөгөөд   “Зах   зээлийн   эдийн   засагт шилжих   анхны   үзэл   баримтлал”-ыг   бусад   эдийн   засагчдын   хамт   бас боловсруулсан юм.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж