“Анна Каренина” жүжгийн тасалбар маргааш худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

“Анна Каренина” жүжгийн тасалбар маргааш худалдаанд гарна

“Анна Каренина” жүжгийн тасалбар маргааш худалдаанд гарна

Одоогоос 150 шахам жилийн өмнө бичигдсэн Лев Толстойн “Анна Каренина” романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон толилуулах гэж байна. “Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарах аж. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй байх юм байна.

Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх роман бол "Анна Каренина". Тиймээс ч дэлхий дахинаа заавал унших ёстой сонгодог бүтээлд зүй ёсоор тооцогддог билээ.

Уг романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

ДҮРҮҮДЭД

  • Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
  • Анна (Хувь заяа) – Н. Сувд /АЖ, ТС/
  • Алексей Вронский – Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
  • Алексей Каренин – Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
  • Долли Облонская – Г.Урнаа /МУГЖ/
  • Кити Щербацкая – Д. Хулан, О. Хонгорзул
  • Степан Облонский -Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
  • Варя Вронская -С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
  • Бетси Тверская – М.Тогтохжаргал /СТА/
  • Константин Дмитрич Левин – С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
  • Щербацкий ван – П. Цэрэндагва /АЖ/, Б. Отгонбат /СТА/
  • Щербацкая хатагтай -Ж. Оюундарь /МУГЖ/, Ц. Баясгалан /СТА/

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж