Монгол Улсын хууль автобензин, дизелийн түлшний албан татварын тухай

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Монгол Улсын хууль автобензин, дизелийн түлшний албан татварын тухай

1995 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хот
 
      1 дүгээр зүйл. Хуулийн зорилт     
 
     Энэ хуулийн зорилт нь автобензин, дизелийн түлшинд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.     
  2 дугаар зүйл. Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хууль тогтоомж     
 
     Автобензин, дизелийн түлшний албан татвар /цаашид энэ хуульд "албан татвар" гэх/-ын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.   
 
      З дугаар зүйл. Албан татвар төлөгч     
 
     Монгол Улсын нутаг дэвсгэрт автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/ албан татвар төлөгч байна. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/     
 
      4 дүгээр зүйл. Албан татвар ногдох автобензин, дизелийн түлш     
 
     Дараахь автобензин, дизелийн түлшинд албан татвар ногдуулна:     
 
     1/бүх төрлийн автобензин;     
 
     2/бүх төрлийн дизелийн түлш.     
 
      5 дугаар зүйл. Албан татвар тооцох үзүүлэлт     
 
     Албан татвар тооцох үзүүлэлтийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан импортын автобензин, дизелийн түлшний биет хэмжээгээр тодорхойлно.     
 
      6 дугаар зүйл. Албан татварын хэмжээ     
 
     Албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар тооцох үзүүлэлтийн тонн тутамд дараахь хэмжээгээр ногдуулна:         
 
Албан татвар ногдуулах ногдуулах автобензин, дизелийн түлш     Нэг тоннд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/        
1.Автобензин 9О хүртэл октантай    9О-ээс дээш октантай /шинжилгээний аргаар      тодорхойлсноор/     2ОЗ5О 257ОО        
2.Дизелийн өвөл, зуны түлш     214О     

    7 дугаар зүйл. Албан татвар ногдуулах     
 
     Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Үндэсний татварын алба, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Гаалийн байгууллага энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тус тус ногдуулна. /Энэ хэсэгт 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./   
 
      8 дугаар зүйл. Албан татвар төлөх, тайлагнах     
 
     1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг уг автобензин, дизелийн түлш Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор гаалийн байгууллагад төлнө. /Энэ хэсэгт 2000 оны 11 дүгээр сарын 17-ны хуулиар өөрчлөлт орсон/     
 
     2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн импортоор авсан автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 2О-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 1О-ны дотор гаалийн байгууллагад гарган өгч албан татварын эцсийн тооцоо хийнэ.    
 
     3. Гаалийн байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлсөн автобензин, дизелийн түлшний албан татварыг уг албан татвар дансанд орсноос хойш хуанлийн З хоногт багтаан улсын төсөвт шилжүүлнэ. Энэхүү албан татварын орлогоос замын санд төвлөрүүлэх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./    
 
     4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг дараа 15-ны дотор улсын төсвийн орлогын дансанд төлнө. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./    
 
     5. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Үндэсний татварын албанд гарган өгч, албан татварын эцсийн тооцоо хийнэ. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./     
 
      9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох     
 
     Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөнө.     

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

/Энэ хуульд 2000 оны 11 дүгээр сарын 17-ны, 2001 оны 11 дүгээр сарын 9-ний, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж