Н.Төгсцогт: Гари Расселтай дахин тулалдмаар байна | News.MN

Н.Төгсцогт: Гари Расселтай дахин тулалдмаар байна

Н.Төгсцогт: Гари Расселтай дахин тулалдмаар байна

Н.Төгсцогт: Гари Расселтай дахин тулалдмаар байна

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт өчигдөр (2020.09.20) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод байрлах Мохеган Сан казинод ээлжит тулаанаа Барбадос улсын боксчин Кобиа Брийдигийн эсрэг хийсэн билээ. Тулаан нийт 12 үе үргэлжилж, шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулахад Н.Төгсцогт 111-115, 114-112, 114-113 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулсан.

Өдгөө 28 настай МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт ийнхүү мэргэжлийн боксын рингэнээ 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо.

Энэхүү тулаанд ялсан Н.Төгсцогт WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой тулалдах болсон юм. Хоёр тулаанч өмнө нь өнгөрөгч хоёрдугаар сард тулалдахад Гари Рассел Жуниор шүүгчдийн шийдвэрээр ялж, аваргын бүсээ хамгаалсан юм.

Н.Төгсцогт Кобиа Брийдитэй хийсэн тулааныхаа өмнө “Гари Рассел Жуниортой хийх тулааны өмнө би шагайдаа гэмтэл авсан байсан. Бэлтгэл дээрээ тогтмол гүйдэг байснаасаа хамаагүй бага гүйж байсан. Би тэр тулаанд хөлийн хөдөлгөөнөө ашиглаж чадаагүй ээ. Зүгээр л цээж, толгойгоо хөдөлгөж байлаа. Тэр шөнө минийх байгаагүй. Харин одоо би илүү сайжирсан. Хэрэв Гари Рассел Жуниор хүсвэл би түүнтэй дахин тулалдмаар байна. Би түүнтэй дахин тулалдахдаа дуртай байх болно.

Би Брийдигийн хэд хэдэн тулааныг үзсэн. Тэр бол сайн, хүчтэй өрсөлдөгч. Ирэх Бямба гаригийн орой юу болохыг харцгаая. Миний сэтгэл зүй, бие махбод тулаанд бэлэн байна. Би найман долоо хоног шаргуу бэлтгэл хийсэн. Ирэх Бямба гаригийн орой үзүүлээд өгөх болно. Намайг хараарай” хэмээн ярьж байжээ.

Харин Кобиа Брийдиг ялсныхаа дараа хэвлэлийн хурлын үеэр “Кобиа Брийди бол сайн тулаанч, сайн өрсөлдөгч. Хүнд тулаан болж өнгөрлөө. Кобиа Брийдиг үнэхээр хүндэлж байна. Би дараагийн алхмаа хийхэд бэлэн. Шүүгчдийн шийдвэрийг зарлахад сандраагүй ээ. Хүч тэнцүү тулаан болно гэдгийг мэдэж байсан. Харин түүнийг нэг шүүгчийн санал авахад гайхсан шүү. Уг нь түүнийг хүнд цохилтоор ялна гэж бодож байсан юм. Гэхдээ зүгээрээ шүүгчдийн саналаар яллаа" гэв.

Н.Төгсцогтын өрсөлдөгч Кобиа Брийди тулааны өмнөх хэвлэлийн хурлын үеэр "Н.Төгсцогт бол олимпийн мөнгөн медальтай, сайн тулаанч. Тэр үргэлж сайн тулаанчидтай тулалдаж байсан ч хэзээ ч цэрэгтэй тулалдаж байгаагүй. Энэ тулаан түүх болж үлдэнэ. Манай улсын иргэдэд болон засгийн газарт маань сайнаар тусах болно. Би хэзээ ч дарамтад орж үзээгүй ээ. Юу хийхээ би сайн мэдэж байна. Би үүнийг Барбадос улсынхаа ард иргэдийн төлөө хийнэ. Ирэх есдүгээр сарын 19-нд хүмүүс Коби Брийди гэж хэн болохыг мэднэ. Би хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд, аварга болохын тулд Барбадосыг орхин энд ирсэн” хэмээжээ.

Кобиа Брийди мэргэжлийн боксын рингэнээ 15 тулаан хийн бүгдэд нь ялаад байсан боловч өчигдөр Н.Төгсцогтод ялагдан, мэргэжлийн боксын анхны ялагдлаа амссан.

Гари Рассел Жуниор болон Н.Төгсцогт нарын хоёрдахь тулааны тов удахгүй зарлагдах болно. Гари Рассел Жуниор Н.Төгсцогтын талаар "Тэр миний хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Хэрэв Н.Төгсцогт цаашдаа энэ хэвээрээ хичээгээд байвал удахгүй ЖоЖо Диаз шиг дэлхийн аварга болно" гэж ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

То 2020-09-21 202.126.88.171

Сайн сайн. Балбасан л байна ш дээ. Энд дандаа атаархаж шээс нь савирсан юмнууд муулж арчаагүй амьдрлаасаа авах кайфгүй гарууд олигтой яваагаа доош хийж таашаал авдаг нийгмийн хогнууд сэтгэгдэл бичиж!

Avatar

Зочин 2020-09-21 202.9.40.122

ta nariin gargaj vhadahgui zuudelj chadahgui zamaar ter ywj baina. WBC iin awraga awna gedeg bol uneheer sain bokschinii hiih ajil. suraggui in title olddoggui l baihgui yu. tamirchin bertel gemtel geed l yug dawj baigaag bid medehgui ch. ursgasan hols bolgon asar unetei. mon suuliin tulaanuud uneheer mundag tamirchidtai tulsan gedegiig heley. ta nar breedy iin tulaaniig uzeldee. mundag tamirchin baisan shu.

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.182

бага Рассэл төгсцогттой дахиж тулалдахгүй эээ. Цаана нь зөндөө аваргууд том мөнгөний тулаанууд байхад юун Төгсцогттой вээ. Эль Хэймон гэгч үл үзэгдэгчээс бөөн юм болж салаа бздээ.

Avatar

Зочин 2020-09-21 203.91.115.56

Төгсцогт арай л дийлэхээргүй юм байна лээ. Жаахан сэтгэл зүй муу тоглоод байгаа мэдрэгдсэн. Архи уухаа боль, бас хүүхэн

Avatar

То 2020-09-21 202.126.88.171

Хахаха хурдаар л дутуу байсан ш дээ. Юун аймар анализ хийдэг юмб! Рассел тийм илүү байсан юм бол накаут хийх нь яасан юмб

Avatar

Зочин 2020-09-21 202.55.180.219

Dilq e heree med bacan mn

Avatar

Оо 2020-09-21 202.126.88.171

Атаархаад яг үхлээ

Avatar

зочин 2020-09-21 43.228.129.119

Амжилт хүсье, Чаднаа, хүнд спорт шүү

Avatar

ОДОО БОЛЬДОО 2020-09-21 182.160.34.159

АМА НЭРЭЭ СОЛИОД АВАРГА БОЛСОН. ЧИ НЭРЭЭ СОЛЬ. ЕР НЬ ГАЙГҮЙ ДЭЭРЭЭ ЗОДГОО ТАЙЛДАА. ӨӨР САЙН ХҮНД АЛУУЛАХ ЮМ БН.

Avatar

Zochin 2020-09-21 202.131.235.86

Neg l bolj ogohgui l bna daa. Hurd, tsohiltyn huch neg l bolohgui bna. Iluu hicheegeerei.

Avatar

Зочин 2020-09-21 202.179.21.205

Яг үнэндээ барахгүй шүү. Паацайгаад тоглож чадахгүй байна

Avatar

Зочин 2020-09-21 150.129.140.14

Төгсөө сайн байлаа.Гэхдээ лимит нь болжээ.Үүнээс дээш явахгүй л боловуу.Одоо 28-29 хүртлээ жижиг бгууллагын дэлхин аварга болох зорилго тавиад жоохон мөнгө хиж аваад дуусгах хэрэгтэ.

Avatar

zochin 2020-09-21 202.21.97.30

ZAA BOLI BOLI GANTS ONOOGOOR TEGEED IIM HUGIIN ULBEGER TOGLOHIIN BOL BOLIO HU, GANTS ONOOGOOR NEG YUM AZAAR L YALLAA, ZODOOCH s** UHSENDEE ULBIIGEED BDIIN BE, 12 RAUNDIIN TURSH TER URD GARAND N BALBUULSAAR DUUSLAA, 28HAN TSOHILT HIISEN GEJ TAILBARLAGCH N YARIJ BN SHDE, ARAI2 NUDEED UG BELTGELEE SAIN HII, AAN TIIN BAS NAAD NEREE SOLIOO HU ONIGOOTOIN, KING MING CH GEH SHIG, GADNIIHAN SHOOLDGUIN BHDA, IIM KING BAIHU, NER N HUNDDEED BAIGAAN BISHUU HHE, BIYEE HUGJUULEECHE GACHIN SHOLBOISON YUM BHIIN,

Avatar

Зочин 2020-09-21 202.21.97.30

BOLIOO BOLI, ULBEGER BN HUCHGUI BN, s** TUMUR URGUJ BYAR OROOCJHE ZUGEER L ILEED BAIHIIN, NEG GACHIN SHULBAISAN YUM L BHIIN, NUGUU HARUUD N GEJ BULCHIN SHURMUS N TOVOIGOOD, GARY RUSSELIIG DIILKUEE, BOLI BOLI, CHI SAY AZAAR L NEG YUM YALLAA, 2 UNAGASNIIG ES TOOTSVOL NUDUULSEER BGAAL DUUSLAA.. SHIBAL GJ

Avatar

Зочин 2020-09-21 202.131.227.114

Рассельтэй хийсэн өмнөх тулаанаас ялгарах юм огт байсангүй. Өмнөх тоглолтоосоо сургамж авч илүү тоглох байх гэж найдаж байлаа. Харамсалтай нь Төгсөө маань тэгж чадсангүй. Рассельтай тоглохдоо ч маш олон оногдож байсан. Энэ удаа ч ялгаагүй Брийдигээс олон хүчтэй цохилтуудыг авлаа. Энэ янзаараа бол Рассельд дахиад л хожигдоно. Хүчтэй, тэсэрсэн цохилт хийхгүй байна. Мөн цохилтын тоо маш цөөн байна. Цохилтын хүчийг сайжруулахын тулд хүчний дасгал хийх хэрэгтэй. Биеийн хөгжил дээрээ анхаармаар байна

Avatar

Зочин 2020-09-21 43.242.243.193

Хэд зодуулвал болох хүн бэ? Жудагтай бай л даа дүү хүү

Avatar

nas 2020-09-21 66.181.161.80

12 ond 17-toi bsn teheer odoo 25 bh

Avatar

иргэн 2020-09-21 202.179.26.67

илүү нь илүү байсаан гэхдээ л 1 юм дутаад бсн

Avatar

Зочин 2020-09-21 202.179.21.216

зүгээрГАРИ УДАХГҮЙ

Avatar

Зочин 2020-09-21 66.181.186.246

Manai hun Garyg barahgui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж