С.Өлзийбаяр онгоцны ослоос ганцаараа амьд үлдэв /1995.09.21/ | News.MN

С.Өлзийбаяр онгоцны ослоос ганцаараа амьд үлдэв /1995.09.21/

С.Өлзийбаяр онгоцны ослоос ганцаараа амьд үлдэв /1995.09.21/

-NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1924.09.19 Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.

1925.09.23 МАХН-ын IV Их хурал хуралдаж, 198 төлөөлөгч оролцов.

1929.09.20 БНМАУ-ын 14-р Бага хурал хуралдав.

1944.09.20 Ард нийтийн цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдав.

1958.09.18 БНМАУ-ын Х.Чойбалсаны нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайваний эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийж, империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайванийн эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээжээ.

1960.09.20 Монгол, Хятад хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо “БНМАУ-д тусламжаар барилга барих БНХАУ-ын барилгын ажилчдын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

1990.09.18 БНМАУ-ын Ерөнхийлөгчийн нэгдүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.

1995.09.21 Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан МИАТ компанийн АН-24 онгоц Мөрөн хотын ойролцоо сүйрч, 41 хүн нас барж, нэг хүн амьд үлджээ. Онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүн нь С.Өлзийбаяр юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-21 165.231.253.4

Hahaha… Choibalsan gej zuuny ohingoony bichig yavuuldag uhna bsan bna shd.

Avatar

Зочин 2020-09-21 202.131.225.197

МИАТ Өлзийбаяраа харж үзээсэй. Дээр ярилцлагыг нь уншсан, их л тааруу амьдралтай байгаа юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж