Францын нийслэл Парис хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 6-7-ны өдрүүдэд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн боллоо. Тус тэмцээнд дэлхийн 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдсөн юм. Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглож, гурван МӨНГӨ, шагналт байрт хоёр жүдоч орлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа нар дэд аварга болсон. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, 78 кг-ын жинд П.Лхамдэгд VII байр эзлэв. Парисын татамид Монголын нэгэн жүдоч шилдэг барилдааныг үзүүлж, аваргын алтан медалийг хүртсэн. Тэр жүдоч бол Казастан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг байсан юм.
Парисын Их дуулгыг Япон, БНСУ, Франц, Гүрж, Казахстан, Косово улс алтан медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол Монголын баг гурван мөнгөн медальтай удаалав. Нийт 91 орноос 18 нь ямар нэгэн медаль хүртжээ.
Ч.БОЛОР