ИЗНН, МҮАН-уудыг Ардчилсан намд нэгдэх санал гараад байгаа. Энэ дагуу АН, ИЗНН хамтарч, нэгдэх ажлын эхлэл тавигдаж, санамж бичиг байгуулсан. Иймд улс төрийн намын тухай хуулийн дагуу тус хоёр нам гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа юм.
Харин өчигдөр МҮАН-ын удирдах зөвлөл хуралдаж “МҮАН нь Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг урьтал болгож АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтрах ажиллахад бэлэн байна” гэж шийдвэрлэжээ.