“Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

“Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгэжээ

Өнгөрөгч баасан гаригт/02.05/ Соёлын төв өргөөнд ботго авахуулах зан үйлийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламж хүлээн авах ёслол боллоо. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээлтийн үг хэлж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт  батламжийг хүлээлгэн өгсний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  нэр дэвшүүлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн  багийнхан,   “Ботго авахуулах зан үйл”-ийг уламжлан яваа, Өмнөговь аймгийн авьяастнуудад талархал илэрхийлж, албаны холбогдох хүмүүст батламжийн эх хувь болон хуулбарыг гардуулав. Энэхүү арга хэмжээний үеэр “Дэлхийд данстай монгол өв”, “Монгол торомны ноос” гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт толилуулсан байна.

Монгол Улсаас нэр дэвшүүлсэн ботго авахуулах зан үйлийг Намиби Улсын нийслэл Виндхук хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд чуулсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны ээлжит 10 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, ботго авахуулах зан үйлийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлийн биет бус өвийн жагсаалтад оруулсан юм. Уг хуралдаанаар 8 улсын 8 өвийг авч хэлэлцээд 5-ыг нь бүртгэжээ.

Манай улс ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, гэр, морин хуур, уртын дуу, шагайн харваа, бүргэдийн ан, Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад монгол тууль, уран бичлэг, бий биелгээ, хөөмэй, цуур, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, ботго авахуулах зан үйл зэрэг нийт 13 өвийг бүртгүүлээд байна.

Ботго авахуулах зан үйл нь Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад орсон өв юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mfa.gov.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-07 111.107.40.155

mongoliin ard tumend iim saihan ulamjlal bdagiig harj unelej bgaad talarhaj bna,mongol hundee anhaardag sistemiig buh shatandaa bii bolgoh heregtei.mongol ornii une zene bol hun yumaa.

Зочин 2016-02-07 182.160.38.205

Нээрээ сайд дарга нар нь авсан юм шиг. Пүрэвсүрэн захирал уг нь залуу хүн арай өөрөөр сэтгэх хэрэгтэй дээ. Холбогдох арга хэмжээнд нь хийж байгаа болон судалгаа хийж байгаа багш нараа явуулдаг болмоор юмаа.

Зочин 2016-02-07 103.29.144.2

said darga nar ni l hiigd avcan ymshig bh ym. KTMS iin bagsh GALIIMAA guai l bygdiig hiisen ym bgan

zzz 2016-02-07 103.57.94.63

ene burtelee gd yadiin bol.