Алдарт kарнавал наадам эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Алдарт kарнавал наадам эхлэв

Бразилийн Рио-Де-Жанейро хотын гудамж талбайд самба бүжгийн алдарт КАРНАВАЛ наадам эхэллээ. Хоёрдугаар сарын эхний баасан гаригт эхэлдэг уламжлалт баяр наадам дөрвөн хоногийн турш үргэлжлэн явагдах юм. Энэхүү наадам гадаадын жуулчдыг татдагаараа ихээхэн алдартай. Нүцгэн шахам бүсгүйчүүд бүжихийг харан цэнгэлддэг наадам олон зууны уламжлалтай. Рио-Де-Жанейрогийн самбо бүжгийн “Маркиз де Сапукаи” цэнгэлдэх хүрээлэнд шилдэг оролцогчдыг тодруулах мөч хүртэл наадам гудамж, талбайд үргэлжилдэг. Католик шашинтнуудын улаан өндөгний баярт зориулсан энэхүү наадам өдгөө ирэх зун болох олимпийн их наадмын хотын уур амьсгалыг өөрчиллөө.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж