Долоо хоногийн өрнийн зурхай /2020.IX.21-2020.IX.27/

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.IX.21-2020.IX.27/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.IX.21-2020.IX.27/

Хонь

Хонины ордныхон энэ долоо хоногт ажилдаа өндөр амжилт гаргаж, удирдлагуудаас сайшаал хүртэнэ. Мөн бизнес эрхлэгчдийн ажил урагшилж, амжилт, ахиц дэвшил гаргана. Эрч хүч, хайр дурлалааар бялхсан долоо хоног болох төлөвтэй байна. Гэхдээ хайрттайгаа ойр зуурын зүйлээс болж маргалдахгүйг хичээгээрэй. Санхүүгийн хувьд хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхгүй байвал хямралд өртөхгүй, тогтвортой байж чадах бололтой.

Үхэр

Хувьцааны бизнес болон харилцааны ажил эрхэлдэг үхрийн ордныхон энэ долоо хоногт ажилдаа багагүй анхаарал хандуулах шаардлагатай. Мөн романтик болзоонууд таныг хүлээж байна. Хол аялалд гарч буй бол эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе. Автомашинаа солих, томруулахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт хамгийн тохиромжтой үе тохиож байна. Боломжийг бүү алдаарай.

Ихэр

Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхээс зайлсхийж, хуримтлал үүсгэхийг хичээгээрэй. Ганц бие ихрийн ордныхон хайр дурлалтайгаа учирна. Асуудал гарвал гэр бүл хамгийн сайн зөвлөгөө өгөх тул ярилцаад үзэхийг зөвлөе. Энэ долоо хоногт ажлын ачаалал ихэсч завгүй байх хэдий ч эрүүл мэнд сайн, эрч хүчээр дүүрэн байх болно.

Мэлхий

Бизнес эрхлэгчид чухал үйлчлүүлэгчдэдээ анхаарал хандуулахгүй бол асуудлууд үүсч магадгүй. Энэ долоо хоногийн турш ажил дээрээ их завгүй байх төлөвтэй ч удирдлагууд тань сайхан ааштай байна. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа таныг зовоож байсан бол энэ долоо хоногт эрүүл мэнд эрс сайжирна. Найз нөхдийн хүрээгээ тэлэхэд тохиромжтой цаг үе ирж байна. Хамаатнууд болон найз нөхдөдөө мөнгө зээлэхээс зайлсхий.

Арслан

Үйлдвэрлэгч, худалдагч арслангууд энэ долоо хоногт их ашигтай ажиллана. Ажилтан арслангууд удирдлагатайгаа ам муруйхаас зайлсхийгээрэй. Хостой арслангууд аялалд гарч амарч магадгүй. Гэр бүлдээ аль болох их цаг гаргаарай. Улирлын шинжтэй, халдварт өвчинд өртөж болзошгүй тул эрүүл мэнддээ сайтар анхаарч, зөв зохистой хооллон, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.

Охин

Охины ордныхны карьер өсч, тушаал дэвшиж магадгүй. Охиныхон хостойгоо муудалцах, маргаанд өөрийгөө өмөөрч зөвтгөхөөс зайлсхийж, хүлээцтэй хандаж чадвал бүх асуудал сайнаар шийдэгдэх болно. Хоол боловсруулах эрхтэн өвчилж болзошгүй тул түргэн хоол идэхгүй байхыг зөвлөе. Санхүүгийн байдал энэ долоо хоногт сайжрах тул удаан хугацаанд хойшлуулж байсан өрөө төлөхөд тохиромжтой.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон ажил дээр нь хэцүү зүйл тохиолдоход тайван байж, хүлээцтэй хандах хэрэгтэй. Хүүхдэдээ анхаарал хандуулж, цаг зав гаргахыг од эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт эрч хүчээр дүүрэн, сэтгэл санаа өөдрөг байна. Энэ үед зөв зүйлд хөрөнгө оруулбал ирээдүйд ихээхэн ашиг олох төлөвтэй байгаа тул боломжийг бүү алдаарай. Түүний тулд мөн эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Хилэнц

Ажилтан хилэнцийн ордныхон энэ долоо хоногт бага зэрэг хэцүү асуудлуудтай нүүр тулна. Гэхдээ тайван байгаарай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байдал сайжирна. Харин бизнес эрхлэгчдэд энэ долоо хоног ээлтэй. Үдэш бүр та болон таны хайртын хоорондох харилцаа гайхалтай романтик байна. Мөн эцэг, эхийн зүгээс боломжтой бүх туслалцааг үзүүлэх нь ээ. Ажилтай холбоотой ойрхон аяллууд таныг хүлээж байна. Тэрхүү аялал болон стресс таныг бие болоод сэтгэлээр ядрааж болзошгүй. Төлөвлөж байсан ажлууд амжилттай бүтнэ. Хүсээгүй зарлага гарах ч та тэднийг авьяаслаг зохицуулж чадна. Орлого, зарлагын хэмжээ бага байх нь. Та энэ долоо хоногт бүхний бахархал болох болно.

Нум

Хэвлэл болон тээврийн бизнес эрхлэгчдэд таатай долоо хоног. Бусад бизнес эрхлэгч, худалдаачдад ч хэвлэлтэй холбоотой ашигтай үйл явдал тохиолдоно. Гэрлэсэн нумынхан хостойгоо бага зэрэг таагүй харьцаатай байх нь. Аар саар маргаан, үзэл бодлын зөрчилдөөн ихэснэ. Иймд өөрийн эгог дарж, уучлах, мартах замыг сонгоорой. Мөн эрүүл мэнддээ анхаарч, фитнессээр хичээллэвэл зохилтой. Ажил дээрээ нэлээд стресстэж магадгүй. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаатай байхыг эрмэлзээрэй. Таныг анзаараа ч үгүй байхад эдийн засгийн байдал эрс сайжирна.

Матар

Амжилттай яваа матрын ордныхны аз, од энэ долоо хоногт тодоос тод гийж, үнэ цэнэтэй үйлчлүүлэгчтэйгээ гайхалтай тохиролцоонд хүрснээр карьерт нь сайнаар нөлөөлнө. Үүнээс үүдсэн таны сайхан энерги эргэн тойрны бүх хүнд сайнаар нөлөөлнө. Гэрлэсэн матрынхан хайртынхаа эрүүл мэндэд санаа тавиарай. Мөн гайхалтай хором мөчүүдийг түүнтэйгээ хамт өнгөрөөхийн тулд цаг гаргаарай. Хэлэх үгээ цэгнэхгүй бол санамсаргүй муухай үг хэлж хайртынхаа сэтгэлийг өвтгөж магадгүй. Сэтгэл санаа донсолгоотой байх ч тайван байхыг хичээгээрэй. Энэ бүхэн зуурдын асуудал гэдгийг санаарай. Мөн хоолны шингэцийн хувьд бяцхан асуудал үүсч магадгүй. Ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд зориулж зарлага гаргах магадлалтай. Орлогын үүд нээгдэх ч төдийчинээ гарлагатай байх учир илүү зардлаас зайлсхийгээрэй.

Хумх

Бизнес эрхлэгчдийг хаа явсан газарт нь хүндхэн сорилтууд хүлээж байна. Олон ч саад тулгарна. Тиймд хэрвээ шинэ арга барил, төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаа бол түр хүлээх хэрэгтэй шүү. Залхуурлыг ардаа хаяад, хамаг чадлаараа хичээгээрэй. Гэрлэсэн хумхынхан хайрттайгаа илүү дотно байх хэрэгтэй. Бие биенээ ойлгож, сонголтыг нь хүндэтгэхийг эрмэлзээрэй. Түргэн хоолноос өөрийгөө татахгүй бол хоолны хордлогод орох эрсдэл өндөр. Улирлын чанартай элдэв өвчнөөс сэрэмжтэй байхын дээр ойр дотны хүмүүсээ халамжлаарай. Гэр бүлийн хэн нэгний эрүүл мэндээс шалтгаалан гарлага гарч магадгүй. Таны санхүүгийн байдал энэ долоо хоногт бэрхшээлтэй тулгарах нь ээ.

Загас

Ажилсаг загаснуудын өндөр бүтээмжид дарга нар ам сайтай байна. Тиймээс ханцуйгаа шамлаад цүнхээ үргэлж бэлэн байлгаарай. Учир нь гэнэт аялах хэрэг гарч магад. Хостой загаснууд харин хайр дурлалдаа умбах нь ээ. Та хоёр ойрхон аялал, бяцхан зугаалга хийж ч болох юм. Харин гэр бүлийнхэнтэйгээ ам муруйхаас сэрэмжлээрэй. Түргэн хоолноос зайлсхийж, уураг сайтай хоол идэх нь эрүүл мэндэд тустайг санаарай. Учир энэ долоо хоногт хоол боловсруулалттай холбоотой асуудал үүсч магад. Найзуудтайгаа дотно харилцаатай хэвээр байгаарай. Хуучин цагт мартагдсан сайхан харилцаа ч сэргэж магадгүй шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж