П.Лхамдэгд VII байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

23.45 цаг.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд П.Лхамдэгд шагналт VII байр эзлэв. Энэ жинд нийт 27 бөх барилдсанаас манай бөх БНСУ, Японы бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн мөнгөн медальт Германы Геммад ялагдан дагах барилдаанд Испаний бөхөд дийлдэн VII байр эзлэв. Бусад бөхчүүдийн хувьд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ.


16.20 цаг.

Эрэгтэй 81 кг-ын жинд барилдсан  Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар эхний учраадаа ялагдлаа.

 


Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн хоёр дахь өдрөө эхэллээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэй 70 кг, 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.. Энэ өдөр манай 9 жүдоч барилдана.

Эрэгтэй

  • 81 кг: Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар
  • 90 кг: Л. Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр
  • +100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй

  • -70 кг: Ц.Наранжаргал
  • -78 кг: П.Лхамдэгд
  • +78 кг: О.Жавжмаа нар тус тус барилдаж байна.

Парисын тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00-с эхэллээ.

FOLLOW DAY ONE OF ‪#‎JUDOPARIS2016‬:
Live results: www.ippon.org/gs_fra2016.php
Live stream: http://www.ippon.tv
Twitter: http://www.twitter.com/IntJudoFed
Instagram: http://instagram.com/judogallery

Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон, БНСУ тус бүр хоёр, Франц, Казахстан, Косово тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол манай баг тамирчид гурван МӨНГӨН медальтай VI байрт жагсаж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж