Тэд ч, бид ч Монголоороо байгаасай | News.MN

Тэд ч, бид ч Монголоороо байгаасай

Тэд ч, бид ч Монголоороо байгаасай

Тэд ч, бид ч Монголоороо байгаасай

Өвөр Монголын өөртөө засах орны бага сургуулиудад нэгдүгээр ангиас нь хятад хэл заах шийдвэрийг эсэргүүцсэн өвөрлөгчдийн тэмцлийг дэмжсэн үйл явц өрнөсөөр байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайн ноён Цай Вэньруй Өвөр Монголд байдал хэвийн, сургуулийн хичээл хэвийн үргэлжилж байна хэмээн NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн. Гэвч Элчин сайдын үг бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг нотлох арга алга. Хатуу чанд хяналттайгаараа алдартай Хятад улсад төрийн шийдвэрийг эсэргүүцсэн аливаа үйлдэл дэлхий нийтэд ил тод болдоггүй. Монголын сошиал хэрэглэглэгчдийн орон зайд өвөрлөгчдийн эрх зөрчигдөж байгаа талаарх бичлэг, мэдээ сүүлийн үед хамгийн эрэлттэй байна.

Монгол хэл, бичгийн төлөөх тэмцлийн дундуур БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хоёр хоногийн айлчлал хийгээд буцлаа. Есдүгээр сарын 15-наас 16-нд Улаанбаатарт хоёр хонож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийсэн. Ван И-гийн айлчлалын үеэр Монголын талаас ч, Хятадын талаас ч монгол хэл, бичгийг хамгаалж үлдэх тэмцлийн талаар ямар үг дуугарах бол гэдгийг бараг бүгд чих тавин хүлээж байсан ч талаар боллоо.

Энэ тэмцлийг дэмжиж байгаагаа анхнаасаа олон нийтэд илэрхийлсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн өдрүүдэд телевизийн ярилцлага, нэвтрүүлэгт оролцон байр сууриа илэрхийлсээр байна.

Өвөр монголчуудад тулгараад байгаа энэ асуудал ар монголчууд бидэнд үндэсний хэл, бичгээ шинэ нүдээр харах эх оронч уур амьсгал бий болгож байна. 1946 он хүртэл өвөрлөгчдийн нэгэн адил босоо монгол бичгээ хэрэглэж байсан монголчууд 1990 оноос хойш үндэсний бичгээ сэргээн хэрэглэхээр төрийн түвшинд зохих шийдвэрүүд гаргасаар ирсэн ч кирилл үсгийн хэрэглээг давах хэмжээнд очиж чадаагүй байгаа билээ.

Анх 1995 онд УИХ-аас Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр гаргасан бөгөөд 2005 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөрт монгол бичиг сурах идэвхийг өрнүүлж, албан ба албан бус сургалтад бүх нийтийг хамруулах; бүх шатны сургуульд монгол бичиг заах багш бэлтгэх, давтан бэлтгэх, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, монгол бичгийг телевиз, радио, хэвлэлээр заах болон насанд хүрэгчид, түүний дотор төрийн албан хаагчдад зааж сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах; төв, орон нутгийн хэвлэх үйлдвэрийг компьютержүүлж, тэдгээрийг монгол бичгийн хөтөлбөр, түүнийг эзэмшсэн боловсон хүчнээр хангах, монгол бичгээр сурах бичиг, гарын авлага хэвлэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг төрөөс дэмжин туслах; монгол бичигт бүх нийтийг сургах, түүнийг өргөн хэрэглэх хэрэгцээ, орчин бий болгоход чиглэсэн санаачилга, ажиллагааг бүх талаар хөхүүлэн дэмжих зорилтуудыг тавьсан.

Эдгээр зорилго хэрэгжсэн эсэхийг 2005 он гэхэд насанд хүрсэн хүн амын доторхи монгол бичигтэй /чөлөөтэй уншиж, бичдэг/ болсон хүний эзлэх хувь, монгол бичгээр сургалт явуулах түвшинд хүрсэн багшийн хангамж, монгол бичгээр ном, сурах бичиг, сонин сэтгүүлийн эх бэлтгэх боловсон хүчний болон техникийн нөхцөл бүрдсэн байгууллага, хэвлэлийн газрын эзлэх хувь, монгол бичгээр хэвлэсэн сурах бичиг, гарын авлага, толь бичиг, сургалтын ном зохиолоор хангагдсан байдал, монгол бичгээр хэвлэж байгаа сонин хэвлэлийн тоо, чанар нэмэгдсэн эсэхээр хэмжихээр тусгасан.

Энэхүү үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн дараа шатны зорилтуудыг тавьж ирсэн бөгөөд эдүгээ гурав дахь хөтөлбөр хэрэгжиж байгаа юм.

Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III-ыг энэ оны гуравдугаар сард баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино.

Гэвч кирилл, монгол хос бичгийн хэрэглээ бий болгоно гэсэн Монголын төрийн шийдвэр хэрэгжинэ гэдэгт итгэж байгаа хүн хэр олон байгаа бол? Өвөр Монгол ахан дүүсийн Монголоороо байх гэсэн энэ удаагийн тэмцэл бидэнд үндэсний өв соёлоо тээн үлдэх ухамсрыг сэргээлээ.

Одоо хэрэгжиж буй хөтөлбөрт дараах зорилтуудыг тавьсныг энд сануулъя.

Нэгд, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар: цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандарт батлуулах,

Хоёрт, Стандарт хэмжилзүйн газар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандарт батлах

Гуравт, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар хамтран монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоо бий болгох

Дөрөвт, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэх, нийтлэх

Тавд, Төрийн бүх шатны байгууллагууд: монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах

Зургаад, Боловсролын бүх шатны сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдэд: монгол бичгээ судлах суралцах цагийг нэмэгдүүлэх, заах аргазүйн шинэчлэл хийх, цахим сурах бичиг, толь бичиг, цахим сургалтыг нэмэгдүүлэх

Долоод, Бүх шатны Засаг дарга нар нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, аян өрнүүлэх, иргэдийг урамшуулах

Наймд, Төрийн албаны зөвлөл: төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн мэдлэг, чадварыг тэмдэглэх хэсэг нэмэх, төрийн албаны ерөнхий шалгалтын монгол бичгийн мэдлэг чадварыг үнэлэх оноог нэмэгдүүлэх, албан тушаалд тавих шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах

Есд, Иргэд, олон нийтийн байгууллагууд монгол бичгийн сургалт, сурталчилгаа эрхлэх, монгол бичгийн цахим контентууд нэвтрүүлэх, монгол бичигт суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх

Аравт, Соёл, шинжлэх ухаан, гадаад дахь монгол судлалын төвүүд монгол бичгийн өвийг хамгаалах, судлах, сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үзэсгэлэн эрдэм шинжилгээний хурал, уулзалт арга хэмжээ зохион байгуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлэх юм.

Эцэст хэлэхэд, Өвөр Монголд үүссэн асуудал нь Монголоороо байх л язгуур хүсэл юм. Тиймээс тэд ч, бид ч Монголоороо байгаасай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.119

АЙ Энэ Ар Монголд чинь хийх ажилгүй амьдрал хүнд хэцүү нийгмээрээ харанхуй бүдүүлэг нэг л биш аймшгийн муухай нийгэм мулгуу төр засагтайн дээр аймаар муухай орчинд аж төрцгөөж өөрсдийгөө яая гэж байж юун ӨвөрМонголын Монгол бичиг хэнд хамаатаймбэээ…….

Avatar

бат 2020-09-21 103.10.22.191

Зарим хүн хуучин үсэг удахгүй устах ба ер хэрэггүй, яршигтай бүдүүлэг тул сурах хэрэггүй гэм мэт санана. Энэ бол их хэмжээний мангуу бодол мөн.
Эрдэмтэн зохиолч Ц. Дамдинсүрэн
Монгол бичгээ өөрсдөө сурч хятадад хариу барья!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-09-21 202.126.89.214

Монгол бичиг гээд байгаа нь уйгар, согд бичиг бөлгөө. Яг сүүлчийн Богд төвд хүн байсан шиг. Гэхдээ л Монголын ганц таних тэмдэгтүүд нь Монгол бичиг, Богд хаан бөлгөө. Хамаатуулах үгүй нь иргэний зориг мэдэж дээ.

Avatar

Зочин 2020-09-21 66.181.161.20

өөрсдөө л сур нь биз тэр өөр улсын дотоод асуудал бидэнд ямар хамаа байна гуйлгачин шахуу улс байж балай балай юм руу хошуу дүрж солиорцгоохоо болих хэрэгтэй тулга тойрсон бодолтой пизданууд

Avatar

Зочин 2020-09-21 202.131.243.186

ӨӨрсдөө монгол бичиг ээ гээгээд 70,80 жил болчоод хүнийг хэлэх яахав. Тйим бол Монгол Улсын албан ёсны бичгийг босоо Монгол бибичг рүүгээ шилж л дээ

Avatar

sfghs 2020-09-21 202.179.25.151

Ийм сэдэв хөндөхийн тулд гарчигнаасаа анхаарах хэрэгтэй. Өвөрлөгч гэж байгаа Хятадын дотоод асуудал өмнөд гэвэл арай өөр

Avatar

СХД. 1-р хороо, иргэн Н.Батбаяр 2020-09-21 66.181.161.77

Хуучин монгол бичгээ дахин сэргээж бүх зүйлд хэрэглэнэ гэдэг олон зүйлд ухралт хийж, маш их цаг, хөрөнгө мөнгө шаардсан их хэцүү ажил болох байх. Харин уламжлалаа хадгалах, өв соёлоо орхихгүйн тулд хэрхэх вэ гэдгээ маш зөв тодорхойлж, зөв авч явах. Япончууд өөрсдийн олон өв соёлоо орчин цагт маш ухаалгаар зохицуулаад авч явж болоод л байна ….

Avatar

Зочин 2020-09-21 202.131.243.186

Зөв. босоо монгол бичгээ орчин цагийн монгол хэлэнд тохируулж өөрчилмөөр байна. Өвё гэхийг эблэсү өвгөн гэхийг эбүгэн гэж бичдэгээ болиод эрдэмтэд нэг шийдэл олмоор бгаан

Avatar

Zichin 2020-09-21 64.119.18.167

Элбжгдорж бидэнд гай л дуудна

Avatar

Хэл соелоосоо татгалзах муухай 2020-09-21 202.9.46.32

Бидний амнаас гарч буй авиа бол монгол хэл;,Сургуульд уунийг хорихоор ЕМЕЗО-нд монгол Хэл устана.Одоо ч муу бгаа.Дэлхийн аль ч енцег буланд монгол соел,хэл байлгахын теле зутгэх нь МУ-ын орших ундэс.Гэтэл 7 юань харсан еленгууд данжаадын емне сегден унаж дэлхийд нуурээ тулэв.МУ-ын эрх баригчдыг Хэлийг нь тойруугаар хориглож бхад гелег царайлсан,диплоамт УР чадваргуй мулгуу нууд гэж дооглов.Япон,АНУ,Австралии сонин Хар.

Avatar

Хэл соелоосоо татгалзсан мулгуунууд 2020-09-21 202.9.46.32

Бидний амнаас гарч буй авиа бол монгол хэл;,Сургуульд уунийг хорихоор ЕМЕЗО-нд монгол Хэл устана.Одоо ч муу бгаа.Дэлхийн аль ч енцег буланд монгол соел,хэл байлгахын теле зутгэх нь МУ-ын орших ундэс.Гэтэл 7 юань харсан еленгууд данжаадын емне сегден унаж дэлхийд нуурээ тулэв.МУ-ын эрх баригчдыг Хэлийг нь тойруугаар хориглож бхад гелег царайлсан,диплоамт УР чадваргуй мулгуу нууд гэж дооглов.Япон,АНУ,Австралии сонин Хар.

Avatar

Зочин 2020-09-21 162.243.127.7

хаха НОХОЙН БААС БОЛ МАН..МАН МОНГОЛЫГ ҮРГЭЛЖ ЗАСАГЛАХГҮЙ … 100Н ЖИЛ НЬ БААСТАЙ ШАВАРТАЙ АЛУУРТАЙ …. МОНГОЛЧУУД БҮГД ТЭНЭГ МУЛГУЙ БИШ БҮГДИЙГ САНАЖ БАЙНА ИРЭХ ЖИЛ ЗУУН ЖИЛ ГЭЖ БААХАН МӨНГӨ ҮРХЭНЭ ДЭЭ ЭНЭ НОВШНУУД ЧИНЬ…ХЯТАДИЙН КОМНИСТ НАМТАЙ СҮЙЖИРЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ Л БОЛОВ УУ МАНЫ ХУЛГАЙЧУУД …ЭДНИЙГ ЗАЖИЛАХГҮЙ ЗАЛГИХ БАЙЛГҮЙ ДЭЭ ТЭД…ЭЛЭГ НЭГТ ӨМНӨДМОНГОЛЧУУДАА Ч ӨМГӨӨЛӨЖ ЧАДАХГҮЙ ГӨЛӨГНӨЖ БАЙГААГ ХЯТАДЫН КОМНИСТУУД ХАРААД ИНЭЭД НЬ ХҮРЧ БАЙГАА БАЙЛГҮЙ …ХАХА..ХҮРЭЛСҮГ ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧДЫ

Avatar

Зочин 2020-09-21 66.181.161.120

МОНГОЛ БИЧИГ УСТАХААС ӨМНӨ ХЯТАД НӨХӨРТЭЙ МОНГОЛ АВГАЙ НАР МОНГОЛЫГ НЯДЛААД. ДУУСАГЛАА . МОНГОЛЫН ХУВЦАСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ТОМ ТОМ OUTLET ДЭЛГҮҮРҮҮДИЙН АРД ДАН х***а НӨХӨРҮҮД БНА. ТЭД ЦААНАА ТӨРИЙН ДЭМЖЛЭГТЭЙ МОНГОЛЫН ХИЛ ГААЛЫГ БҮРЭН АТГСАН ЯМАР ТАТВАР ХУРААМЖГҮЙ .З/ЗЭЭЛИЙН 80% ТЭД БҮРЭН ХЯНАЖ БНА…ХӨДӨӨНИЙ ГОЛДУУ ХҮҮХЭНҮҮД ИРГЭНШЛИЙГ НЬ АШИГЛАХ САНААТАЙ ТАГНУУЛУУДЫН ХҮҮХДИЙГ ГАРГААД БАРААГ LIVE-ДААД БАЯН АВГАЙ БОЛЦОН ГЭЭД ЭНДҮҮРЭЭД(НӨХӨР НЬ ЦААНАА ГЭР БҮЛТЭЙ ЯДУУ ГАР БАЙДАГ

Avatar

ИРГЭН 2020-09-21 202.126.90.47

ӨВӨР МОНГОЛ Ч ГЭЛЭЭ ХЯТАД УЛСЫН ПАСПОРТТОЙ ХЯТАД УЛСЫН ИРГЭД БИЗДЭЭ. ТУСДАА БИEЭ ДААСАН УЛС БИШ БОЛОХООР ЯАЛТАЙ БИЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ. ЧИНГИСИЙН ҮE БАЙСАН БОЛ БАЙЛДААД ЭЗЛЭН ГЭХ ЮМСАН ОДОО БАЙЛДААД Ч ДИЙЛЭХГҮЙ ЮМ ЧИНЬ… АМEРИКТАЙ УУЛЗААД ТУСГААР ТОГТНОСОН УЛС БОЛМООР БАЙНА ДЭМЖЭЭД ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙХ Л АРГА ҮЛДСЭН БАЙХ ДАА. ТЭГЭЭД Ч БАРАХ УУ?

Avatar

Бат 2020-09-21 139.5.218.45

Манай сүүлийн үеийн " соён гэгээрүүлэгсэд" гэгч долдойнууд монгол хүний мөн чанар, ухаан ужөмсрыг холион бантангийн хогийн тантанд унагаад жинхэнэ монгол хүнийг устгах ажлыг идэвхийлэн хийж байна, Кэмбрижийн боловсролтон болгоно гэж мөөрөгсөд хэл соёлоо самрахад манлайлан оролцож сэтгэхүйн эрлийзүүдийг төрүүлж оюун ухааны зомбинуудын арми бэлдэж байна, Энэ бүх балайрал элийрлийн золиос нь монголын хойч уе болж байгаа нь даан ч харамсалтай.

Avatar

Amar 2020-09-21 182.160.35.60

Үнэндээ хэл биш сэтгэхүй л маш чухал.Харин наад босоо араб бичиг чинь монгол биш уйгар бичиг.Худлаа гэвэл интернетээс дурын араб бичгийг гаргаад босгож уйгаржингаар уншдаг хүнээр уншуулаад үз. Үүнийг өвгөд маань мэддэг байсан болохоор өөрийн бичиг гаргах гэж хэд хэдэн удаа оролдож байсан юм.УИХ-д одоо байгаа нэг банхайсан нөхөр 10 жилд монгол бөхийн хичээл оруулж хэдэн бөхчүүдээ ажилтай болгох шахсан шиг хэдэн уйгар бичигтэй хүнийг ажилтай болгох гэсэн новшийн санаа шүү.

Avatar

Зочин 2020-09-21 203.252.89.144

Бүлтрээд байгаарай Араб бичиг эдр… Төстэй харагдангуут нь сайхан шааж байнаа аайн

Avatar

Зочин 2020-09-21 64.119.24.39

Tegeed yu gej. Odoo l medej baigaa yum uu.Bichig useg anh tsuuhun heden gazar useed busad gazar orond tarhsan yum. Ertnii phinikiin bichig usgees latin, kiril, arab geed bugd shahuu salaalj uussen. Teglee geed ted nar manai yum bish gej baigaag sonsoogui l yum baina

Avatar

Amar 2020-09-21 182.160.35.60

Хэл биш сэтгэхүй л маш чухал.харин наад босоо араб бичиг чинь монгол биш уйгар бичиг.Худлаа гэвэл интернетээс дурын араб бичгийг гаргаад босгож уйгаржингаар уншдаг хүнээр уншуулаад үз. Үүнийг өвгөд маань мэддэг байсан болохоор өөрийн бичиг гаргах гэж хэд хэдэн удаа оролдож байсан юм.УИХ-д одоо байгаа нэг банхайсан нөхөр 10 жилд монгол бөхийн хичээл оруулж хэдэн бөхчүүдээ ажилтай болгох шахсан шиг хэдэн уйгар бичигтэй хүнийг ажилтай болгох гэсэн новшийн санаа шүү.

Avatar

Зочин 2020-09-21 202.72.246.38

Монгол бичигт шилжинэ гэж хэт туйлшрах хэрэггүй. Монгол бичгийг мэддэг, тодорхой хэмжээний хэрэглээтэй болгохыг л зорих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-21 202.126.90.97

Монгол хэлийг тэнэг сэтгүүлчид устгалаа

Avatar

Ум ма ни бад ми хум 2020-09-21 202.21.108.246

2025 он хүртэл манайд ч их юм болно доо. Аягүй бол бослого ч дэгдэж болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж