Бутаны хаан угсаа залгамжлагчаа өлгийджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Бутаны хаан угсаа залгамжлагчаа өлгийджээ

Гималайн жижиг орон Бутаны хаан Жигме Кхесар Намгьян Вангчук угсаа залгамжлах хүүтэй болжээ. Түүний эхнэр Жецун Пема өнгөрсөн баасан гаригт /II.5/ амаржиж, хүү төрүүлсэн байна. Бутаны хааны ордноос угсаа залгамжлагч төрсөнд ирэх даваа гаригийг /II.8/ бүх нийтийн амралтын өдөр болгон баяр тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлажээ.

Өдгөө 35 настай Жигме Кхесар Намгьян Вангчук 2011 онд өөрөөсөө 10 насаар дүү оюутан бүсгүйтэй гэрлэсэн билээ. Бутаны хаан эхнэрийнхээ гараас байнга хөтлөн явж, хацар дээр нь үнсэх зэргээр хайр сэтгэлээ олон нийтэд нээлттэй илэрхийлдэг нэгэн аж.

Жигме Кхесар Намгьян Вангчук 2008 оны арваннэгдүгээр сард Бутаны хаанд өргөмжлөгдсөн юм. Бутан нь 1960-аад оныг хүртэл олон улсад хаалттай байжээ.

Эх сурвалж: The NewYork Times

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж