Улаанбаатар 14-16 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2020.09.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатар 14-16 градус дулаан байна

Улаанбаатар 14-16 градус дулаан байна

Өнөөдөр нийслэлд үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч, Яармаг-Сонгино орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 1-3 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21-НИЙ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

2020 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22-НООС 26-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи есдүгээр сарын 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 24-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 22, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж