Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй учир эрүүл мэндийн байгууллагууд томуугийн вакцин хийж эхлэхээр зэхэж буй аж. Тодруулбал, Засгийн газрын захиалсан 120 мянган хүн тун вакцин, АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ХӨСҮТ-д хандивлаж буй 89 мянга 450 хүн тун вакцин, ДЭМБ-ийн дэмжлэгээр ирж буй 300 мянган хүн тун вакцин энэ сард Монголд ирэхээр болжээ.
Вакциныг зорилтот бүлгийнхэнд эхлээд хийх аж. Үүнд эмнэлгийн ажилчид, цагдаа хүчний алба хаагчид, хил гаалийнхан, 0-5 насны хүүхэд, 65-аас дээш насны өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдах юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ