Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаантай

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаантай

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан өнөөдөр сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ. Монгол бөхийн өргөөнд болж буй тус барилдаан 14.00 цагаас эхэллээ.

Өчигдөр аймаг, цэргийн цолтон 256 бөхийн барилдаан болсон бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” компаний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан М.Бадарч үзүүрлэв.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж