Башар аль-Ассадын ээж таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Башар аль-Ассадын ээж таалал төгсчээ

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын ээж Аниса 86 насандаа таалал төгсчээ. Сирийн ерөнхийлөгч агсан Хафез аль-Ассадын эхнэр Аниса Дамаск хотын эмнэлэгт таалал төгссөн байна. Аниса олон жилийн турш өвчнөөр шаналж, 2012 оноос хойш тогтмол Герман руу эмчилгээнд явдаг байсан аж.

 

Аниса 1957 онд Сирийн ерөнхийлөгч агсан Хафез аль-Ассадтай гэрлэж таван хүүхэдтэй болсон аж. Түүний таван хүүхдийн хоёр нь нас баржээ. Сирийн Латакиа хотын чинээлэг гэр бүлээс гаралтай Аниса гэрлэлтээсээ хойш олон нийтийн өмнө цөөн удаа гарсан байна. Хожим Аниса Арабын нэгдсэн Эмират улсад охин Бушратайгаа хамт амьдрах болсон аж. Бушрагийн нөхөр, Сирийн батлан хамгаалахын дэд сайд Ассеф Шавкат 2012 онд тэсрэх бөмбөгний халдлагад амь үрэгдсэний дараа тэрбээр Арабын нэгдсэн Эмират улс руу нүүсэн байв.

 

Башар аль-Ассадын ах Бассель Сирийн ерөнхийлөгч болох ёстой байсан ч 1994 онд автомашины ослоор нас барсан аж. Түүнчлэн өөр нэг ах Мажд нь 2009 онд өвчний улмаас нас баржээ.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж