Аравдугаар сараас эмнэлэгт дугаарлах шаардлагагүй болно

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Аравдугаар сараас эмнэлэгт дугаарлах шаардлагагүй болно

Аравдугаар сараас эмнэлэгт дугаарлах шаардлагагүй болно

Манай улс одоогоос арав гаруй жилийн өмнөөс цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын санжүүжилт, гадна дотны хөрөнгө оруулалт улсын төсвөөс гээд цахим шилжилт хийх ажилд 400 орчим сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар нэг их наяд орчим төгрөгийг зарцуулсан байдаг байна. Үүнээс 100 орчим сая ам.доллар нь эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан  ч өнөөдрийг хүртэл иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа урт дараалал үүсгэж эмчийн өрөөний үүдийг сахидаг хэвээр байгаа юм. Иймд уг асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ирэх сард багтаан улсын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулахаар төлөвлөжээ.

Улсын эмнэлгүүдийг бүрэн цахимжуулснаар иргэд биеэр очилгүй үзлэг, шинжилгээний хариу, эмчийн заавар зөвлөмжийг ч цахимаар авдаг болох юм. Мөн эрүүл мэндийн үзлэг эмчилгээний түүхийг цахим хэлбэрт шилжүүлснээр өвчний түүх бичсэн картаа барьж явах шаардлагагүй болох аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
29
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж