Нийслэлд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шат ихэнх тохиолдолд ажилладаггүй. Зарим нь стандартын шаардлага хангадаггүй байна. Тухайлбал, Бөмбөгөр худалдааны төвийн цахилгаан шат гэхэд хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр тус гүүрний цахилгаан шатанд хийсэн үзлэг шалгалтаар стандарт бус материалаар хийгдсэн, ган татлагын тохиргоо алдагдсан, шатны тэжээлийн хангамж найдваргүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд тодорхойгүй хугацаанд хаасан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ