Махны үнэ нэмэгдэж, ногоо хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Махны үнэ нэмэгдэж, ногоо хямдарчээ

Махны үнэ нэмэгдэж, ногоо хямдарчээ

Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр энэ долоо хоногт махны үнэ өсч, ногоо хямдарчээ. Тодруулбал, үхрийн ястай болон цул махны үнэ 14-160 төгрөгөөр өсч кг нь дунджаар 8600 төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины цул махны үнэ 236 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн мах “Хар хорин” захад хамгийн хямд буюу 8600 төгрөгийн үнэтэй бол “Саруул” хүнсний захад дунджаар 14600 төгрөг буюу хамгийн үнэтэй худалдаалж байна. Мөн хонины цул болон ястай мах “Хүчит шонхор” худалдааны төвд хамгийн хямд буюу кг нь 7500 төгрөгийн үнэтэй байна.

Харин ногооны үнэ тогтвортой буюу бага зэрэг буурсан байна. Тухайлбал, монгол лууван кг нь 1437 төгрөг буюу 5%, монгол байцай 874 төгрөг буюу 2.5 хувиар тус тус буурсан бол сонгинын үнэ өсч 1569 төгрөг болжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж