Иранчууд Трампын хялгасыг зулгаана гэж заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Иранчууд Трампын хялгасыг зулгаана гэж заналхийлэв

Иранчууд Трампын хялгасыг зулгаана гэж заналхийлэв

Иран, АНУ-ын үл ойлголцол үргэлжилсээр, хоёр улсын удирдагчид нэгнээ заналхийлсээр байгаа билээ. Хамгийн сүүлд Ираны хувьсгалт харуулын корпусын генерал Трампыг заналхийлэхийнхээ хажуугаар үс засалтыг нь шүүмжилжээ.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Америк хүнд халдвал хариуг нь мянга дахин нугалж өгнө” хэмээн Иранд хандан жиргэсэн юм. Учир нь сүүлийн үед иранчууд генерал Солейманы өшөөг АНУ-аас өмнөд Африкт суугаа элчин сайд Лана Марксаас авна гэсэн утгатай тодорхой эх сурвалжгүй мэдээлэл хэвлэлүүдээр явсан билээ.

Харин Иран Трампын үгний хариуг удаасангүй. Ираны хувьсгалт харуулын корпусын дарга генерал Хуссейн Салами өчигдөр/2020.09.19/ Трампад хандан “Бид АНУ-ын болзошгүй аюулыг сөрөн зогсч чадахаа бүх талаар батлах болно. Трамп иран хүний толгойноос ширхэг үс унагавал бид түүний толгой дээрх бүх хялгасыг зулгаана” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж