Афганистан: Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр ээжийнх нэрийг бичдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Афганистан: Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр ээжийнх нэрийг бичдэг боллоо

Афганистан: Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр ээжийнх нэрийг бичдэг боллоо

Афганистанд эмэгтэйчүүдийн төлөөх хөдөлгөөн, эсэргүүцэл удаан үргэлжилсний эцэст хүүхдийн төрсний гэрчилгээн дээр ээжийнх нь нэрийг бичдэг боллоо. Ерөнхийлөгч Ашраф Гани энэ долоо хоногт энэ асуудлыг хуульчилж, гарын үсэг зурсан байна.

Өнөөг хүртэл Афганистанд төрсөн хүүхдийн гэрчилгээн дээр зөвхөн эцгийнх нь нэрийг бичдэг байсан бөгөөд олон нийтийн дунд эмэгтэй хүний нэрийг дурсах нь доромжлолд тооцогддог уламжлал хадгалагдсаар иржээ. Тэр байтугай олон нийтийн газар өөрийн нэрийг хэлснээсээ болж эмэгтэйчүүд зодуулах хэрэг цөөнгүй гардаг байж.

Харин гурван жилийн өмнөөс "минийн эрх хаана байна" хөдөлгөөн эхэлсэн нь олны танил хүмүүсээ эхлээд парламентын зарим гишүүд,  томчуудын анхаарлыг татаж, олны дэмжлэгийг хүртсэн юм.

Улмаар шинэ хууль батлагдаж хүүхдийн төрсний гэрчилгээн дээр эцгийн нэрнээс гадна ээжийн нэрийг зэргэцүүлэн бичихээр болсон нь дээрх хөдөлгөөний хувьд том ялалт болж байна.

Цаашдаа эмэгтэйчүүдийн төлөөх хөдөлгөөн дахин хэд хэдэн чухал асуудалтай тэмцэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тухайлбал, охин хүүхэд төрөхөд нэрийг нь өгөхийн тулд удаан хүлээх шаардлагатай байдаг, эмэгтэй хүн хуримаа хийхэд урилган дээр эхнэрийн нэрийг бичдэггүй, эмэгтэй хүн өвдөхөд эмнэлгийн карт, өвчний түүх дээр өөрийнх нь нэрийг бичдэггүй, эмэгтэй хүн нас барвал нас барсны гэрчилгээ, тэр байтугай булшны чулуун дээр хүртэл нэрийг нь бичдэггүй зэрэг эмэгтэйчүүдийн нэртэй холбоотой олон асуудал тулгамдсан хэвээр байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж