УОК-ын шийдвэрээр PC тоглоомын газрууд өнгөрсөн сарын 27-ноос эхэлж үүдээ нээх эрхтэй болсон. Иймд эрүүл ахуйн дэглэм мөрдөж ажиллах шаардлага тавьж байсан юм. Энэ хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цагдаагийн байгууллагатай хамтран 47 цахим тоглоомын газарт шалгалт хийхэд 44 нь эрүүл ахуйн дэглэм зөрчжээ. Хяналт шалгалтаар, зөрчил гаргасан найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд эхний ээлжид зөрчлөө арилгах мэдэгдэл хүргүүлэх аж. Дараа нь хяналт, шалгалтаар зөрчлөө арилгаагүй бол үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан билээ.
Зочин 2020-09-20 192.82.64.158
Шууд үйл ажиллагааг нь хаа.
Зочин 2020-09-20 202.9.46.185
ХАА ХАА
Зочин 2020-09-20 66.181.161.14
pozdaaa ymar ch baisan togloid amhinee
Зочин 2020-09-20 103.229.123.129
zahialgatai shalgalt duu. Olon salbatrai, pctei gazruud mash oirhon shahchihsan l bna.
Зочин 2020-09-20 192.82.76.181
GG boljeee