Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ | News.MN

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ

Нийслэлд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа 04:00 цаг хүртэл ажиллах хэвийн горимд шилжснээр согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 1000-1100 орчим дуудлага бүртгэгддэг байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1114 дүгээр захирамжаар шөнийн цэнгээний газар, рестораны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, цагийн хязгаарлалтыг  цуцалснаар есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш  хоногт 1200-1300 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил эрс нэмэгджээ.

Энэ оны найман сарын байдлаар нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 329 бүртгэгдсэн нь өмнөх онын мөн үеэс 6.8 хувиар өсчээ. Нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг 6000 орчим цэгүүд бий. Үүний 900 орчим нь баар, 1200 нь паб, ресторан, 4000 нь 8 нэрийн хүнсний дэлгүүр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-20 66.181.179.154

Монголчуудад архи машин хоёр маш их харшилтай тэр харшилдаа байхыг хүсдэг юм шиг тэр харшлаасаа салахыг эрүүлжихийг хүсэхгүй нь эмгэнэл юм даа

Avatar

Заяа 2020-09-20 150.129.142.121

00 цаг хүртэл хангалттай байхад 04,00 гэдэг нь юу вээ? АПУ гэдэг мансууруулан согтоох аймаар хүчин чадалтай мангас үйлдвэртэй. Нэмээд APB, бас Хараа, спирт бал бурам ч гэх шиг хувийн бааааааахан үйлдвэртэй. ингээд харахаар хүмүүсийг донтуулах, хиймлээр тайвшруулах хорт бодисоо л хийж суугаа ад чөтгөрүүд юм даа. 04.00 цаг хүртэл гэнэ шүү. ард нь айдаст автсан эхнэр хүүхэд аав ээжүүд…

Avatar

ИРГЭН 2020-09-20 139.5.219.173

ARHIIIIG 18.00 HOISH ZARHIIG HORIGLOOCHEEE TUR ZUURIIN HATUU HUULI GARGAACHEEEEE OLON HUNII AMI NAS ERUUL MEND HOHIRCH BNA SHUU DEEE. 20 30 JIL GUDAMJNII ARHICHID HYMDHAN ARHI UUSAAR IRLEE ENIIG ZOHITSUULJ CHDHGUI TOR ZASAG YVSAAR IRLEE ARCHAAGUIN BEE.

Avatar

Tttt 2020-09-20 202.179.26.46

12 tsag hangalttai delhii deer manaih shig 4 tsag bid taivan untmaar bna

Avatar

Зочин 2020-09-20 139.5.219.222

hi 👍👏

Avatar

Зочин 2020-09-20 66.181.180.9

Нийтийн орон сууцны байранд байрладаг эсвэл 100 метр зайнаас дотогш байрладаг баар, караоке ажиллуулахыг бүүр зогсоох,ядаж 23:00 цагт хаадаг болгооч ээ. Амрах арга алга

Avatar

Ч 2020-09-20 150.129.142.139

Баар цэнгээний газруудыг өглөөний 4 цаг хүртэл ажиллуулахаа болих хэрэгтэй. с***р самуун, хар тамхины хэрэглээ, хүчин, хүний наймаа, COVID, бэлгийн замын өвчин, дээрэм тонуул, иргэдийн амгалан тайван байдал алдагдах, өсвөр насны биеэ үнэлэх гэх маш олог сөрөг үр дагавар гарч байна. Ийм байдлаар энэ улс сөнөж байна. Байр ресторан эзэмшиж буй дарга нар лоббийгоо зогсоох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж