Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсчээ

Нийслэлд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа 04:00 цаг хүртэл ажиллах хэвийн горимд шилжснээр согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 1000-1100 орчим дуудлага бүртгэгддэг байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1114 дүгээр захирамжаар шөнийн цэнгээний газар, рестораны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, цагийн хязгаарлалтыг  цуцалснаар есдүгээр сарын 15-ны өдрөөс хойш  хоногт 1200-1300 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил эрс нэмэгджээ.

Энэ оны найман сарын байдлаар нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 329 бүртгэгдсэн нь өмнөх онын мөн үеэс 6.8 хувиар өсчээ. Нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг 6000 орчим цэгүүд бий. Үүний 900 орчим нь баар, 1200 нь паб, ресторан, 4000 нь 8 нэрийн хүнсний дэлгүүр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж