Дональд Трампад хортой илгээмж иржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Дональд Трампад хортой илгээмж иржээ

Дональд Трампад хортой илгээмж иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт ноцтой халдлагын бай болжээ. Тухайлбал, үхлийн аюултай хор бүхий илгээмж цагаан ордонд ирсэн ч Трампаас өмнө хууль сахиулагчид задалж, аюулаас хол өнгөрсөн байна. Холбооны мөрдөх товчоо, тусгай алба хамтран дээрх хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд илгээмжээс авсан дээжийг шинжилж үзэхэд үхлийн аюултай хор Рицин илэрсэн байна.

Энэ нь Трампыг Рицинээр хордуулах гэсэн анхны оролдлого биш юм. Үүнээс өмнө 2018 онд Ерөнхийлөгчид болон армийн өндөр албан тушаалтнуудад Рицин шингээсэн захидлууд очиж байсан удаатай. Тухайн үед ч гэсэн захидлуудыг эзэндээ хүрэхээс өмнө хууль сахиулагчид шалган, захидал илгээсэн Юта мужийн иргэн Уйллиам Клайд Алленийг баривчилж ял оноосон аж. Мөн 2014 онд жүжигчин бүсгүй Шеннон Гуис Ричардсон Ерөнхийлөгч Барак Обама болон тухайн үеийн Нью Йорк хотын захирагч Майкл Блумберг нарт Рицинтэй захиа илгээсэн нь баригдаж ял эдэлж байсан юм.

Рицин бол кастор шошны хальснаас шингэн, нунтаг, талст хэлбэрээр гаргаж авдаг хор юм. Хор биед үйлчлэхдээ эсүүдийн уураг ялгаруулах чадварыг хорьж, улмаар үхүүлснээр хордсон хүн эрхтний дутагдалд орж, цусны эргэлт доголдож, цаашлаад үхэх хүртэл аюултай гэнэ.

Дээрх үйл явдал АНУ-д арваннэгдүгээр сард болох сонгуулиас болсон улс төрийн маргаан ширүүсч байгааг иргэдэд сануулав. Албаныхан одоогоор нэг ч сэжигтэн тодруулаагүй байгаа боловч консерватив үзэлтнүүд болсон явдалд зүүний үзэлтнүүдийг буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж