Н.Төгсцогт илүүрхэж, ялалт байгууллаа | News.MN

Н.Төгсцогт илүүрхэж, ялалт байгууллаа

Н.Төгсцогт илүүрхэж, ялалт байгууллаа

Н.Төгсцогт илүүрхэж, ялалт байгууллаа

НЭМЭЛТ: 10.52 цаг

Шүүгчдийн шийдвэрээр Н.Төгсцогт яллаа. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын 13 тулаан хийн 12 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Гарри Рассель Жуниортой дахин тулалдах боллоо.

НЭМЭЛТ: 10.48 цаг

Арванхоёрдугаар үед Н.Төгсцогт илүүрхэж, тулааныг дуусгалаа. Энэхүү тулааны ялагчийг шүүгчдийн шийдвэрээр тодруулах боллоо.

НЭМЭЛТ: 10.44 цаг 

Арваннэгдүгээр үед Коби Брийди ялимгүй илүүрхлээ. Түүний урд гарын цохилтуудыг ээлж дараалан байндаа туслаа. Сүүлийн 12-р үе эхэллээ.

НЭМЭЛТ: 10.40 цаг

Аравдугаар үед Кобиа Брийди илт илүүрхлээ. Хоёр тамирчин 10 үеийн дараах байдлаар ядралт ихтэй харагдаж байна. Тулаан дуусахад хоёр үе үлдлээ.

НЭМЭЛТ: 10.36 цаг

Есдүгээр үед хоёр тулаанч харилцан цохилтуудыг хийж, тэнцүү тулалдлаа.

НЭМЭЛТ: 10.32 цаг

Наймдугаар үед Н.Төгсцогт илүү довтолсон тоглолтыг үзүүлсэн бол Кобиа Брийдигийн зүүн нүд гэмтэл авчээ.

НЭМЭЛТ: 10.27 цаг

Долдугаар үед Н.Төгсцогт хэд хэдэн хүчтэй цохилтыг хийж, илүүрхлээ.

НЭМЭЛТ: 10.24 цаг

Зургадугаар үе Коби Брийдигийн давамгайлал дор өндөрлөлөө. Коби Брийдий сүүлийн гурван үеийн төгсгөлийг сайн хийлээ.

НЭМЭЛТ: 10.20 цаг

Эхний таван үеийн дараах байдлаар Кобиа Брийди нийт 290 гаруй цохилт хийгээд байгаа бол Н.Төгсцогт 220 гаруй цохилт хийгээд байна.

НЭМЭЛТ: 10.16 цаг

Дөрөвдүгээр үед Кобиа Брийди довтолсон Н.Төгсцогт хамгаалсан маягтай явагдаж өндөрлөлөө.

НЭМЭЛТ: 10.12 цаг

Эхний гурван үед Н.Төгсцогт илүүрхэн хоёр ч удаа өрсөлдөгчөө тоолууллаа. Тулаан 12 үе үргэлжилнэ.

НЭМЭЛТ: 10.04 цаг

Мэргэжлийн боксын рингэнээ Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваа МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтын ээлжит тулаан өнөөдөр /2020.09.20/АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилл хотод байрлах Мохеган Сан казинод явагдаж байна.

Түүний өрсөлдөгч нь одоогоор 15 тулаан хийн 15 ялалт байгуулаад буй өдгөө 28 настай Америк тулаанч Кобиа Бриди.


Н.ТӨГСЦОГТ ТУЛАЛДАНА

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ “King Tug” хочит Нямбаярын Төгсцогт дэлхийн ринг дээрх замналын 13 дахь тулаанаа хийх гэж байна. Тэрбээр энэхүү тулаандаа ялалт байгуулбал WBC холбооны аваргын бүсийн төлөө Гари Расселлтай дахин хүч үзэх эрхтэй болох юм.

Энэ удаа түүний өрсөлдөгчөөр Барбадос улсын тамирчин Кобиа Брийди байх бөгөөд өдгөө 28 настай тэрээр 2014 онд мэргэжлийн бокс руу шилжиж, нийт 15 тулаан хийснээс бүх тулаандаа ялалт байгуулжээ. Тэр дундаа таван өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан хүчирхэг тамирчин юм. Анх гарсан төлөвлөгөөний дагуу Н.Төгсцогттой Мексикийн боксчин Эдуардо Рамирестэй тулалдах байсан ч тэрээр тулаанаас хоёр долоо хоногийн өмнө коронавирус тусч тулалдах боломжгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
11
ХахаХаха
9
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-20 202.9.40.14

Гарриг арай л барахгуй байх аа.

Avatar

gogo 2020-09-20 182.160.32.40

Бодсоноос хангалтгүй ялалт авлаа!! Мэргэжлийн тоглогч биш сонирхогчийн тоглолт харуулаад байна төгсгөлийг үнэхээр муу хийж байна Төгсөөгийн жинд яг одоо Ранкаараа 1, 2, 3 яваа Санта Круз, Гарри Рассель гэх мэт тамирчдын бичлэгийг үзээрэй мэргэжлийн тоглогчид гэж тэднийг хэлэх байх !!!

Avatar

Бокс 2020-09-20 66.181.161.114

Дасгалжуулагчийн байгаа болимоор байна.

Avatar

Зочин 2020-09-20 202.131.227.114

Рассельтэй хийсэн өмнөх тулаанаас ялгарах юм огт байсангүй. Өмнөх тоглолтоосоо сургамж авч илүү тоглох байх гэж найдаж байлаа. Харамсалтай нь Төгсөө маань тэгж чадсангүй. Рассельтай тоглохдоо ч маш олон оногдож байсан. Энэ удаа ч ялгаагүй Брийдигээс олон хүятэй цохилтуудыг авлаа. Энэ янзаараа бол Рассельд дахиад л хожигдоно. Хүчтэй, тэсэрсэн цохилт хийхгүй байна. Мөн цохилтын тоо маш цөөн байна. Цохилтын хүчийг сайжруулахын тулд хүчний дасгал хийх хэрэгтэй. Биеийн хөгжил дээрээ анхаармаар байна

Avatar

Боксёр 2020-09-20 202.9.40.14

Яг унэн. Хучний бэлтгэл муугын дээр Толгой нь томдоод коач гэгч тэнэг нь ухаарахгуй хэлж чадахгуй байна.

Avatar

Зочин 2020-09-20 202.70.44.46

garaa uragsh yvuulahgui bieere orj tsohiulaad bh um, tsohilt tun tsoohon, tsohihgui um bol tend toglood yahav dee

Avatar

HUUCHIN BOXER 2020-09-20 139.5.219.173

KING TUG 1 TOM SUL TAL BNAAA. UHARCH YVAHDAA URD GARD BNGA ONOGDOH YM EROOS ZAILJ CHDHGUI BNA ENE MANAI HUNII MASH TOM SUL TAL BNAAAA. HUUCHIN BOXER.

Avatar

Зочин 2020-09-20 192.82.69.227

ямарч байсан ялсан нь үнэн өөр олон юм яриад яахав.

Avatar

Зочин 2020-09-20 104.244.74.97

Шүүгч нарын дүнг танилцуулхад 114 : 113 харьцаатай оноогоор ялсан. Яамар юмны илүүрхэж ялалт байгууллаа гэж сүржигнээд байгаа юм болов доо.

Avatar

Chk 2020-09-20 202.9.46.85

💪

Avatar

Зочин 2020-09-20 202.179.26.84

dajgu shuu.

Avatar

Зочин 2020-09-20 202.126.89.181

za hudlaa bn shv sul bn

Avatar

Bayasaa 2020-09-20 103.57.93.126

Илүү байж яллаа. Гэхдээ Расселийг энэ байдлаараа тулалдвал дахиад л ялагдана. Украйны Ломаченко, Лео Санта Круз нараас суралцаасай. Мундаг дайчин тулаанчид шүү

Avatar

Зочин 2020-09-20 66.181.178.171

migmarnaran moron halas yunda amnada hutsad abigan shud heleech. tsagan bar buleg ih moron goliin atman bolson. 1 chi uldehgui dee teshed hetsuu baina. 89 on bokzal der kiev martaagui shuu amisgan. mongold ard tumenig darlahaa bolioroi.mongol ard tumenig deeremdehe boliosn der shuu. hulih atman zangarag ene ter nad ayrihguil dee.hayga hadarsan jalhand unasan migmarnaran morono hogiin zobil tulaand er hun shig uzeerei.

Avatar

Зочин 2020-09-20 66.181.178.171

migmarnaran gedeg koloni moron atman shuudhan helii 1 uzeeed honzongo salgah gesiin. ariiln bolgon ih moron goliin ner der neg joom amitan zobi ohid huuhen deeremdey yabah gesiin bolioroi. manai tsagan bar buleg neree butsaay ablaa. moron migmarnaran 21 jild nileen olon huuhen hutgalsan shdee. zugeer uldehgui shu atman nere halgaalaldaa. moron goliin tulanchid tuland duudsan zangarag mederei. hoshin shogin jujigchin archaagui amitan mine suuder medey yabarai.

Avatar

Зочин 2020-09-20 66.181.181.78

Ene hudlaa bolchjee. Odoo bolivol taarna. Amerikt shal archaad yavah iin.

Avatar

Shuugch 2020-09-20 202.126.89.208

Ymar yumaaraa iluurhdgiin araihiij l yalsan ble zaa ylsiimuudaaa unendee. Ene huuhdees yum garhaa baiciin bnoo cohilt ene ter yuch bhgu hereg alga. Yun daraagiin avargiin toloo uzeh. Ingej ch avarga bodgu bhaa zugeer. Temceen duusaagui bhad neg dalichignaj garaa orgoj guideg zan bnaa. Avarga bolno gej bhgu cjadah ch ugui yum bna

Avatar

Зочин 2020-09-20 202.126.90.43

Илүүрхээгүй

Avatar

Зочин энх 2020-09-20 64.119.17.213

Үнэхээр сайхан авьяастай залуу бид бүгд хайрлах ёстой хүн юм. Дүүдээ улам их амжилт хүсье дээ.

Avatar

Үнэн үнэн үнэн 2020-09-20 202.126.90.10

Үнэндээ илүүрхэж чадсангүй.шүүгчдийн дүн ч үүнийг баталсан.дунд болон төгсгөлийг тааруухан дуусгасан.хэрвээ эхний үеүүдэд 2 удаа цохиж унагаагүй бсан бол ялагдах бсан.энэ янзаараа сайн бэлдэхгүй бол ялагдана!!!

Avatar

Зочин 2020-09-20 202.21.109.43

Сулхан цохилттой чол чол гээд л байсан шүү, энэ байдлаараа дахиад ялагднаа

Avatar

Зочин 2020-09-20 43.242.243.155

almasiin tuba kirgiz Mike tyson Holipeld ukraine neg uzehu gejia tuaalnd duudjina. tsagan bar tulaand duudjina.

Avatar

Зочин 2020-09-20 202.9.46.106

Монгол тэмүүлэл яллаа!!! Монгол үндэстэн, монгол хэл бичиг үүрд!!!

Avatar

Баатар 2020-09-20 202.9.46.106

Монгол тэмүүлэл яллаа!!! Монгол үндэстэн, монгол хэл соёл үүрд!!!

Avatar

Amar 2020-09-20 182.160.35.60

Сайн байна.Амжилт.Санасандаа хүрээрэй.

Avatar

Зочин 2020-09-20 66.181.179.235

Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж