Даваа гаригаас сургуулиуд танхимаар хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.20-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас сургуулиуд танхимаар хичээллэнэ

Даваа гаригаас сургуулиуд танхимаар хичээллэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр манай улс хилээ хаасан ч хөл хориог цуцалж хэвийн горимд шилжээд буй. Иймд маргаашнаас эхлэн ЕБС-ийн танхимын сургалт хэвийн горимд шилжихээр болж байна. Сурагчид ажлын таван өдөр бүтэн цагаар ангиараа хичээллэх юм.

Энэ жил цар тахлын онцгой нөхцөлд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн ч сурагчид долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэж байсан юм. Мөн нэг анги танхимд 25 хүүхэдтэйгээр багш нар танхимын сургалт явуулж байсан билээ.

Есдүгээр сарын 16-наас эхлээд  бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжсэн.

Мөн энэ сарын 21-нээс эхлээд их дээд сургууль, сургалтын төв зэрэг бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимд шилжинэ. Их дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 4-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсныг ийн  наашлуулсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж