Улсын онцгой комиссын шийдвэрээр манай улс хилээ хаасан ч хөл хориог цуцалж хэвийн горимд шилжээд буй. Иймд маргаашнаас эхлэн ЕБС-ийн танхимын сургалт хэвийн горимд шилжихээр болж байна. Сурагчид ажлын таван өдөр бүтэн цагаар ангиараа хичээллэх юм.
Энэ жил цар тахлын онцгой нөхцөлд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн ч сурагчид долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэж байсан юм. Мөн нэг анги танхимд 25 хүүхэдтэйгээр багш нар танхимын сургалт явуулж байсан билээ.
Есдүгээр сарын 16-наас эхлээд бүхий л үйлдвэр үйлчилгээний арга хэмжээ мөн урлаг, спортын бүх арга хэмжээ хэвийн горимд шилжсэн.
Мөн энэ сарын 21-нээс эхлээд их дээд сургууль, сургалтын төв зэрэг бүх шатны боловсролын байгууллага хэвийн горимд шилжинэ. Их дээд сургуулийн үйл ажиллагааг аравдугаар сарын 4-нөөс эхлүүлнэ гэж тооцоолж байсныг ийн наашлуулсан юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ